Нийгмийн

ТАНД ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ: Хөхөнд сүү оруулах хөнгөн зуушны жор

Төрсөн эхчүүдэд хөхөнд сүү сайн оруулдаг, таргалуулдаггүй хоол санал болгож байна.

ГҮЗЭЭНИЙ САЛАТ

Монголчууд үхрийн гүзээгээр салат хийж, гүзээтэй шөлөөр настан буурлуудаа дайлж, тамир тэнхээг нь сэлбэдэг юм. Мөн хөхүүл эхчүүдэд сүү сайн оруулдаг шидтэй юм. Бид гүзээгээр амтат салат хийх жорыг танилцуулж байна. Та туршаад үзээрэй.

Орц:

-Үхрийн гүзээ/Бог малынх ч байж болно/
-Ногоон огурцы эсвэл дарсан огурцы
-Лууван
-Улаан сонгино эсвэл ногоон сонгино
-Гүнжидийн тос
-Гүнжидийн үр
-Соя соус
-Нунтаг хар Перц

Хийх арга:

Үхрийн гүзээгээ сайтар угааж цэвэрлээд битүү чанагчид 30 минут (битүү чанагч байхгүй бол зөөлөн гал дээр таглаатай саванд 1 цаг 30 минут чанана) болгоод, хөргөөд, нарийн савхан хэлбэртэй хэрчинэ.

Огурцы, лууван, сонгиноо нарийн савхан хэлбэртэй хэрчээд бүх орцоо холиод соя соус, перц, гүнжидийн тосоор амталж сайтар хутгаад гүнжидийн үр цацна.

Хүсвэл хар перцний оронд хатааж нүдсэн халуун улаан чинжүүний үйрмэг хийж болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button