ДЭЛХИЙ

Судлаачид томоохон элсэн цөлүүд олон тооны модтой байдгийг илрүүлжээ

Бид Сахарын цөл гэх мэт газруудыг бодохдоо ан амьтад, ургамал ховор газар гэж боддог билээ. Харин АНУ,Африк болон Европын эрдэмтдийн хийсэн судалгаагаар энэ нь тийм ч үнэн зүйл биш байж болох нь тогтоогдсон юм. Тус эрдэмтэд хиймэл дагуулаас авсан зургийн тусламжтай Сахарын болон Сахелийн цөлийг судалсан байна. Энэ хоёр цөл дэлхий дээрх хамгийн том цөлүүд аж. Судалгааны хариу нь гайхмаар, 1,8 тербум гаруй мод Сахар болон Сахелийн цөлд байдаг гэж гарсан байна. Хиймэл дагуулын зурагнаас зөвхөн том хэмжээтэй модод олддог учир 1,8 тербумаас их модод байгаа нь дамжиггүй гэж судлаачид бодож байгаа ажээ.

Судалгааны ажлыг ахалж байгаа Копенхагены их сургуулийн профессор Мартин Брандт хэлэхдээ “Бид Сахарын цөлд тийм их модод байдаг гэдгийг илрүүлээд их гайхсан. Том хэмжээний модгүй хэсэг газар байгаа ч гэсэн модны нягтаршил өндөр ихтэй газрууд байгаа гэдэг нь илт байна” гэжээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button