ДЭЛХИЙ

Польшийн ерөнхийлөгч коронавирусийн халдвар авчээ

Европын орнуудад цар тахлын хоёр дахь давалгаа ид явагдаж байгаа билээ. Польш улсад хоёр дахь давалгаанаар гарч буй шинэ тохиолдол өнгөрсөн хавар бүртгэгдэж байсан шинэ тохиолдлуудаас 22 дахин их байгаа аж. Коронавирусийн улмаас хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо 11,496 давсан байна. Энэ нь эмнэлэгүүдийн хэвтэн эмчлүүлэх орнуудын 60% нь ашиглагдаж байна гэсэн үг.

Харин Польшийн ерөнхийлгөгч Андрей Дуда өнгөрсөн баасан гарагийн өдөр коронавирусийн халдвар авсан гэдгээ мэдэгдсэн юм.

Тэрээр твиттер хуудас дээрээ “Надад ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байгаа ялангуяа үнэр үнэрлэхгүй болох эсвэл амт мэдрэхгүй болох мэтийн хүнд шинж тэмдэг огт илрээгүй. Миний бие сайн байгаа, би ирэх өдрүүдэд өөрийгөө тусгаарлана” гэж жиргэжээ.

Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Английн ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвар авч байсан юм.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button