ДЭЛХИЙ

Судлаачид: Өмнө нь таамаглаж байснаас их ус саран дээр байна

Өмнө нь таамаглаж байснаас их хэмжээний ус сарны гадаргуу дээр байгаа талаар “Nature Astronomy” сэтгүүл мэдээлжээ. Уг судалгааг Boeing 747 онгоцон дээр байрлуулсан Sofia телескопыг ашиглаж явуулсан байна. Уг телескоп нь саран дээрээс ойсон гэрлийн долгионыг шинжлэн ус байгааг илрүүлсэн аж.

Урьд нь сарны сүүдэрлэг талд байдаг хонхоруудад л ус байдаг гэж бодож байсан бол одоо нарны гэрэл тусдаг хэсэгт нь ч ус агуулагддаг гэдэг нь тогтоогдсон.

Уг судалгаанд оролцсон эрдэмтдийн нэг Кэйси Хонибалл хэлэхдээ “Нэг метр.куб эзэлхүүнтэй хөрсөнд ойролцоогоор 354 мл ус агуулагдаж байгаа” гэжээ. Гэвч уг усыг “Артемис” төсөлд ашиглаж болох эсэхийг мэдэхийн тулд бүтцийг нь сайн судлах хэрэгтэй гэв.

“Артемис” төслийг НАСА болон олон улсын томоохон компаниуд хамтарч явуулж байгаа билээ. Төслийн төлөвлөгөөгөөр бол 2024 он гэхэд саран дээр хүн дахин газардах аж.

Уг нээлтийн ач холбогдлын талаар “Open University”-н доктор Ханна Саржент “Саран дээр усны үүсвэр болж болох газрууд ихэссэнээр тэнд бааз байгуулж болох байршлуудын тоо нэмэгдэж байгаа юм” гэж хэлжээ.

Саран дээр бааз бариснаар цаашлаад Ангараг гараг руу хүнтэй нислэг үйлдэх боломжтой болох юм.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button