УЛС ТӨР
Ц.Цэрэнпунцаг: З.Ган-Очирын хаана ажиллаж байсан нь ямар хамаатай вэ
Өчигдөр /2020.10.29/ Засгийн газар хуралдаж, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д хоёр гишүүнийг шинээр томилсон.
Үүнд “Аспайр Майнинг Лимитэд” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан З.Ган-Очир, “Морган Стэнли” компанид татварын аналистаар ажилладаг Э.Баясгалан нар нэрлэгдэж буйг бид мэдээлсэн билээ.
“Аспайр Майнинг Лимитед” ХХК-ийн 52.74%-ийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг эзэмшдэг хэмээн ХОМ-тээ дурдсан байдаг. Иймд “өөрийн” хүнээ “Оюу толгой”-н ТУЗ-д оруулсан уу гэх хардлага үүсдэг.
Харин энэ талаар сэтгүүлчид Ц.Цэрэнпунцагаас тодруулахад,
“Би яаж мэдэх юм. Би яаж ТУЗ-ийн томилгоонд нөлөөлөх юм. Та нар л надад мэдээлэл өглөө. Тэр хүний хаана ажиллаж байсан нь ямар хамаатай вэ?” гэдгээс өөр зүйл хэлсэнгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
үнэн шүү чадвар мэдлэг нь хэрэгтэй болохоос хаана ажилладаг нь ямар хамаа байнаа сэтгүүлч нар асуух асуултаа хүртэл зөв тавиамаар байх юмаа
тэд эх орныхооо т�##�д л байх нь чух�##� да
Сонгуульд орохоороо бүхнийг мэдэгч чадагч шийдэгч Асууп�##� үүсэхээр юу я мэдэхгүй цагаан цаас
Газрын баялаг ганц 2 хүний баялаг болоод байх нь харамс�##�тай