НИЙГЭМ

Э.Бат-Үүл нарыг шүүх хурал хойшилжээ

Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 22.1 дүгээр зүйлийн 2, 22.12 дугаар зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт зарласан шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаа шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, шүүгдэгч Д.Жаргалсайхан ар гэрийн гачигдлын улмаас хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн.

Шүүх уг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button