НИЙГЭМ

Ерөнхийлөгч Нийслэлчүүдэд баярын мэнд хүргэв

Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 381 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлжээ.

НИЙСЛЭЛЧҮҮДДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Цагаан нуур буюу Ширээт нуур гэх газар Өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүнээр өргөмжлөхдөө түүнд зориулан орд өргөөг байгуулсан нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг. Өргөө нь Монголын шарын шашин, Халх Монголын улстөрийн төв, гадаад, дотоодын худалдааны чухал зангилаа голомт байв.

Монгол Улсын нийслэл хот түүхэндээ таван удаа нэрээ өөрчилж, 28 удаа бууриа сэлгэсэн. 20 дугаар зууны эхэн үед Их хүрээний хүн ам 15-20 мянга байсан гэж үздэг. Нийслэл хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Наймаа, Консулын яам, Дамбадаржаа гэсэн газрууд хамрагдаж байв. 1912 онд Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын үед “Их хүрээ” нэртэй болсныг 1924 оны 10 дугаар сарын 29-нд “Улаанбаатар” болгон өөрчилж, нийслэл хот хэмээн хуульчилжээ.

1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж эхэлжээ. 1992 онд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хуульд “Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн” хэмээн зааж, нийслэл нь өөрийн туг, бэлгэ тэмдэгтэй болж байв.
Улаанбаатар хот эдүгээ 1.5 сая орчим хүн амтай, Монгол Улсын эдийн засаг, шинжлэх ухааны дэвшил, соёл сэтгэлгээний чиг хандлагын төв цэг, метрополитан хот болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button