ДЭЛХИЙ

Австрид террорист халдлага гарчээ

Австрийн Вена хотод өнгөрсөн даваа гарагийн өдөр (2020.11.02) террорист халдлага болсноор дөрвөн хүн амь насаа алдаж, 17 хүн гэмтжээ. Хэрэгтэн нь 20 настай, Хойд Македони гаралтай хүн байсан аж. Баривчилгааны үеэр тэр цагдаа нарт буудуулж нас барсан байна.

Хэрэгтэн өмнө нь Исламын бүлгэмд элсэх гэж оролдсон хэргээр 2019 оны дөрөвдүгээр сард 22 сар хоригдох ял сонссон боловч найман сарын дараа суллагдсан аж.

Гэмтсэн 17 хүний долоогийнх нь биеийн байдал маш хүнд байгаа гэнэ.

Австрийн Канцлер Себастиан Күрз уг хэргийг “Өчигдрийн халдлага Исламын террорист халдлага байсан нь батлагдсан. Бидний үзэл бодол, амьдралын хэв маяг, хүн болгон эрх тэгш байдаг ардчиллыг маань үзэн ядсаны үдсэн дээр ийм юм боллоо” гэж хэлжээ.

Албаныхан дахин халдлага гарч магадгүй гэж болгоомжилсны үндсэн дээр Вена хотын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж, хүүхдүүдийг сургуульд явах хэрэггүй гэж мэдэгджээ. Мөн 1000 гаруй цагдаагийн ажилчид эргүүлд гарч байгаа аж.

Уг хэргийн талаар Дональд Трамп “Гэм зэмгүй хүмүүсийн эсрэг үйлдэгдэж буй халдлагуудыг зогсох ёстой. Исламын хэт даврагчидын эсрэг тэмцэлд бид Австри, Франц, бүх Европын улсуудтай хамт” хэмээжээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button