Нийгмийн
АНУ-ын Сенатад анх удаа трансжендер хүн сонгогдов

Делавар муж улсад Сара Макбрайд ялж, АНУ-ын анхны трансжендер сенатор боллоо. Тэрбээр 30 настай бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшсэн байна.
Түүний хувьд 2013 онд Делавэр хотын Ерөнхий ассамблейгаар трансжендерүүдийн эрхийн тухай хуулийн төслийг батлуулж чадсан юм. Мөн 2016 онд Сара Макбрайд Ардчилсан намын Үндэсний их хурал дээр үг хэлсэн анхны трансжендер болж байжээ.
Э.СИЙЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.