ДЭЛХИЙ

ПРОЦЕСС: Байдэн булхайцсан нь ҮНЭН ТУЛ Трамп ГҮРИЙСЭЭР байна уу

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийн сонгуулийн хариу албан ёсоор шийдэгдээгүй хэвээр байна. Гэсэн ч “CNN”, “NBC”, “Foxnews” тэргүүтэй Америкийн томоохон хэвлэлүүд, тэр бүү хэл гадаадын “Reuters”, “BBC” гэх мэт хэвлэлийн агентлагууд  Жо Байдэнг ялалт байгууллаа хамаан зарлачхаад буй.

Хэн ялагч болсныг хэн ч албан ёсоор зарлаагүй байхад мэдээллийн агентлагууд Жо Байдэнг 46 дахь ерөнхийлөгч болсон хэмээн худрагагүй мэдэгдсээр байгаад Дональд Трамп болон түүний дэмжигчид дургүйцсэн юм. Ялангуяа “Foxnews”-ийг үзэгч, уншигчид нь  Трампын эсрэг ажиллаа хэмээн хүчтэй шүүмжлээд байгаа.

Тэгвэл өнгөрсөн бямба гарагийн өдөр (2020.11.14) ерөнхийлөгч Трамп “New York Post” хэвлэлийн Майкл Гүүдвинд утсаар ярилцлага өгөхдөө, “Энэ сонгуульд булхай орсон. Хүн болгон үүнийг мэдэж байгаа. АНУ-ын түүхэн дэх хамгийн том залилан боллоо. Миний ухуулгын ярианд дор хаяж 25 мянган хүн ирж үзсэн. Харин Байдэнгийн ухуулгад үүнээс цөөн тооны хүн очдог байсан” гэж хэлжээ.

Мөн ихэнх мэдээллийн агентлагууд Хантер Байдэнд холбогдох хэргийг мэдээлэлгүй орхисон юм. Дональд Трамп, “Агентлагууд Байдэний гэр бүлийн үйлдсэн гэмт хэргийн талаар мэдээлээ ч үгүй орхисон. Хэрвээ би тийм хэрэг үйлдсэн бол...” хэмээн дургүйцжээ.

Гүүдвин түүнээс сонгуулийн хариуг хэзээ нэгэн цагт хүлээн зөвшөөрөх эсэхийг асуухад Трамп, “Юу болохыг харж л байя. Миний дэмжигчид санал тооллогын үйл явцыг шударга болсон гэдэгт эргэлзэж байгаа нөхцөлд хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй л байна” гэж хариулжээ.


“The Associated Press” агентлагаас Ардчилсан намын гишүүн Нэнси Пелосиг “Dominion” компанийн хамаарал бүхий нэгэн гэдгийг баталсан. Тус компанийн машин зарим мужид санал тоолсон юм.

Харин ням гарагийн өдөр (2020.11.15) Трамп “Байдэн булхайцаж сонгуульд хожсон. Саналын хуудас тоолох явцыг хүмүүс харах боломжийг хаасан. Тооллогын хариуг муу нэртэй “Dominion” компани хүснэгтэлсэн. Миний хожсон Техасд тэдний машиныг ашиглаагүй” гэж жиргэжээ.

Тэгвэл ерөнхийлөгч Трампын хуульч Сидней Повелл “Foxbusiness”-д өгсөн ярилцлагадаа “Бид хэд хэдэн мужид сонгуулийн хариуг өөрчлөхөд бэлэн болоод байна. Маш их баримт нотолгоо бидэнд олдсон” гэжээ.

Повеллын хэлж байгаагаар бол сонгуульд ашигласан программ Дональд Трампад очих ёстой байсан сая сая саналыг Жо Байдэнд өгсөн аж.

Харин Үндэсний Цахим Аюулгүй Байдлын газраас өнгөрсөн пүрэв гарагийн өдөр мэдээлэхдээ “Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болсон сонгууль АНУ-ын түүхэн дэх хамгийн шударга сонгууль болсон. Яг одоо улс даяар сонгуулийн албаныхан бүх зүйлсыг хоёр дахин шалгаж байгаа” гэжээ.

Эцэст нь “Dominion” компани Дональд Трампад очих ёстой байсан саналыг Жо Байдэнд өгсөн гэх яриаг үгүйсгэжээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-11-17 13:52

Ардчил�##�ын үлгэр жишээ болсон АНУ-ыг харцгаа

Пае
Пае
2020-11-17 20:58
Reply to  иргэн

Чи дут м�##�аа

Зочин
Зочин
2020-11-18 09:09

Байден яасан сөрөг дүрийн баатар шиг хүн юмбдээ

Холбоотой мэдээ

Back to top button