ДЭЛХИЙ

Хятадын элчин сайдын яам Роберт О’Брайны айлчлал “Үймээн үүсгэж байна” хэмээн шүүмжлэв

АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөх Роберт О’Брайн өнгөрсөн даваа гарагт Филиппиний Манила хотод айлчилсан юм.

Тэрбээр айлчлалын үеэр Бээжинг өөрсдийн сонирхолд тааруулж зэвсэгт хүчээрээ дарамт учруулж байна хэмээн шүүмжилж, БНХАУ-тай зөрчилдөөнтэй байгаа Филиппин, Виетнам, Тайван улсад хандан “Бид та нарт тусална” гэж хэлжээ. Мөн тэрбээр Хятад Тайваныг цэргийн хүчээр нэгдүүлэх оролдлого хийвэл “хариуцлага тооцно” хэмээн анхааруулсан байна.

Үүнд дургүйцсэн Филиппин дэх БНХАУ-ын элчин сайдын яам  “Тайван болон Хонконгийн талаар хариуцлагагүй үг хэлж БНХАУ-ын дотоод хэрэг бүү халд. Та үймээн үүсгэж байна” хэмээжээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button