Хосууд байрнаасаа 1915 оны 66 шил виски олжээ

Ник Драммонд, Патрик Баккер нар 100 гаруй жилийн настай Нью-Йорк дахь гэрийг нь зартай шагчин барьсан гэдгийг сонсоод зүгээр л цуу үг хэмээн тоолгүй орхижээ.
Гэтэл хосууд гэртээ засвар хийж байхдаа цуу яриаг баталсан зүйлс олжээ. 1915 онд согтууруулах ундаа зарахыг хориглож байсан гэдэг. Харин тэд гэрийн хана, шалны хавтанаас 1915 оны согтууруулах ундаа 66 шил виски олсон байна.
Драммонд гадуур хувцасны шүүгээний банзан ханыг хуулж байхад нь нэгэн боодолтой юм унасан байна. Гайхсан тэрээр дахин нэг боодолтой зүйл олоход дотор нь шилтэй виски байжээ. Дараагаар шүүгээний шалны банз доороос өшөө шилтэй виски олсон байна. Тэд хананаас зургаан шилтэй долоон боодол, шалан доороос дөрвөн боодол олсон аж.
Вискинүүд “Old Smuggler” гэсэн шошготой Шотланд брэндийх байжээ. Байшингийн анхны эзэн Адольф Хамфнер нэртэй Герман хүн байсан юм. Хосууд дүүрэн вискитэй лонхыг зарахаар шийдсэн бөгөөд нэг шил нь мянган ам.долларын үнэ хүрэх аж.
Драммонд Инстаграм хуудсан дээрээ “Цуу яриа үнэн байсан байна. Энэ байшинг барьсан хүн шагчин байж” гэсэн тайлбартай олсон вискиний зургаа тавьжээ. Тэдний гэр Нью-Йорк хотоос гурван цагийн зайтай Амес тосгонд байрладаг бөгөөд хосууд жил гаруй хугацааны турш байшинг түрээслэн амьдарч байгаа аж.
Эх сурвалж: CNN Philippines
Б. БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
A li deer garsan medee