ДЭЛХИЙ

АНУ, Галактикийн холбооны харь гарагийхантай гэрээ хийсэн гэв

Израйлын цэргийн албаны сансрын дивизын ахлах асан Хаим Эшед Тел Авив, Вашингтон хоёр харь гарагийн “Галактикийн холбоо”-той харилцаа тогтоосон бөгөөд хүн төрөлхтөн сансар огторгуйн “үнэнд” бэлэн бус байгаа хэмээжээ.

87 настай генерал Хаим Эшед Батлан хамгаалах яамны сансрын хэсгийг 30 жилийн турш удирдсан. Тэрээр Израйлийн “Yedioth Ahronoth” сонинд өнгөрсөн бямба гарагт (2020.12.05) өгсөн ярилцлагадаа галактик даяар тархсан харь гарагийн холбоо байдаг гэх тун хачирхалтай зүйл хэлжээ.

Хаим Эшед ярилцлагадаа “Хүн төрөлхтөн бэлэн биш байгаа болохоор UFO-нууд оршин байдаг гэдгээ мэдэгдүүлэхийг хүсээгүй. Ерөнхийлөгч Дональд Трамп тэдний тухай мэдэх шахсан ч Галактикийн Холбоо “Хүлээ, эхлээд тэдний санаа сэтгэл нь тайвшраг” гэсэн юм. Тэд биднийг олноор нь сандраахыг хүсээгүй. Харь гарагийхан биднийг хувьсаж огторгуй, сансрын хөлөг гэж юу байдгийг ойлгох хүртэл хүлээсэн” хэмээжээ.

Тэрээр мөн харийхан Ангараг гарагийн газар дор баазтай хэмээсэн бөгөөд түүний хэлсэн хамгийн хачирхалтай зүйл нь АНУ-ын Засгийн газар харь гарагийхантай гэрээ хийсэн гэсэн явдал байв.

Эшед түүний хэлсэн зүйлийг батлах ямар нэгэн баримт байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт харь гарагийхан байдаг гэдгийг үнэн гэж хүлээн авах болно хэмээн итгэж байгаа аж.

Эх сурвалж: RT

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-09 10:08

ymar sonirholtoi yum be.buur horhoi hurgechihlee.daraa n delgerengui pls.tgd bas eh survaljaa buten bicheerei.pls

Зочин
Зочин
2020-12-09 10:33

оросын хулхи мэдээ путины тэнэгүүдэд зориулсан

Зочин
Зочин
2020-12-09 14:15
Reply to  Зочин

МАНАН-г сонгодог тэнэгүүдэд Путин шиг удирдагч олдохгүй л дээ.

Зочин
Зочин
2020-12-12 00:34
Reply to  Зочин

Сонгосон гэж хэн хэлэв

Unshigch
Unshigch
2020-12-09 10:37

Unen bol sonirholtoi l yum. Tsag hugatsaa haruulna.

Иргэн
Иргэн
2020-12-09 16:17

ХИЛЛАРИ СОНГОГДВОЛ ЭНЭ ТАЛААР МЭДЭЭЛНЭ ГЭЖ АМ АЛДАЖ БАЙСАН. НЭГ ЮМ БАЙХ НЬ Ч БАЙДАГ БОЛОЛТОЙ.

User
User
2020-12-09 18:08

hna ymar eh surwaljaas awsan medee we batatgaad vldeegeech.

ккк
ккк
2020-12-09 19:45

Үнээн..тэд К�##�листо гаригаас ирсэн юм..

Зочин
Зочин
2020-12-09 23:36

Тэнэг хүмүүс л ийм зүйлд итгэнэ. Ш�##� худлаа дандаа хуурамч бичлэг эвлүүлэг байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button