ДЭЛХИЙ

Нэг шөнийн дотор 400 гаруй иргэн тусгаарлах байрнаас оргожээ

Нэг шөнийн дотор 400 гаруй иргэн тусгаарлах байрнаас оргосон байна. Швейцарийн цанын баазуудад зул сарын амралтаа өнгөрөөхөөр Их Британийн 3,500 гаруй иргэн иржээ. Гэвч тус улс коронавирусийн шинэ хувилбар илэрсэнтэй холбоотойгоор Их Британийн иргэдийг 14 хоног тусгаарлахаар болсон нь тэдэнд хүнд цохиолт болсон бололтой.

Вербье цанын баазад тусгаарлагдсан 420 хүний ихэнх нь нэг шөнийн дотор оргож, Францаар дамжин нутаг буцсан байна. Харин тус баазад Британийн ердөө 12 иргэн үлдсэн байжээ.

Эх сурвалж: The Guardian

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button