ДЭЛХИЙ

Азербайжан Оросын нисдэг тэргийг санаатайгаар буудсан гэв

Өнгөрсөн арван нэгдүгээр сарын 9-ны өдөр Азербайжаны цэргүүд Оросын “Ми-24” байлдааны нисдэг тэргийг буудаж унагаасан. Ослын улмаас хоёр цэрэг амь насаа алдсан юм. Азербайжаны Гадаад хэргийн яам болсон явдалд уучлал хүсэж, нөхөн төлбөр өгөхийг санал болгосон байдаг.

Уг явдал Арменийн хилтэй ойр Азербайжаны эзэмшдэг газарт болсон бөгөөд Москвагаас зуучилсан энхийн хоёр улс гэрээнд гарын үсэг зурахаас хэдхэн цагийн өмнө тохиолдсон юм. Уг энхийн гэрээнээс өмнө Армени, Азербайжан хоёр Нагорный-Карабахын асуудлаар зэвсэгт мөргөлдөөн үүсгээд даруй зургаан сар өнгөрөөд байсан юм.

Тэгвэл Оросын цэргийн мөрдөн байцаагчид одоо уг хэргийг амь насанд санаатайгаар хүрсэн явдал хэмээн үзэж байгаа аж. Өмнө нь тус явдлыг санамсаргүйгээр амь насанд хүрсэн хэрэгт тооцож байсан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
хэхэ
хэхэ

Оросуудад гоё далим гарч байна даа

Холбоотой мэдээ

Back to top button