ДЭЛХИЙ

Монголыг шүүмжилсэн ОХУ-ын влоггер Өмнөд Суданд саатуулагдаад суллагджээ

Монголыг шүүмжилсэн бичлэг хийсэн блоггер Илья Варламов болон “Pussy riot” жагсагчдын бүлгэмийн гишүүн Петр Верзилов нар Өмнөд Судан улсад саатуулагдаад суллагдсан байна.

Варламов өөрийн блогдоо Өмнөд суданд жуулчлах зорилгоор очсон хэмээсэн бөгөөд тус улсын нийслэл Жуба руу нисэхийн өмнө лхагва гарагт саатуулагдсан аж. Тэдний тээшнээс нисэх буудлын аюулгүй байдлын албаныхан дроны удирдлага олсон байна. Харин дроныг нь Уганда улс дахь Энтеббе нисэх буудалд хураан авсан байна.

Орон нутгийн хууль сахиулагчдын хэлснээр бол Варламовтой хамт явж байсан хүмүүс цэргийн хэрэгслүүдийг дроноор бичсэн байх магадлалтай гэж үзсэн аж. Саатуулагдсан байхдаа тэд гар утсаа хураалгахаас татгалзсан байна.

ОХУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлснээр бол Судан улсын албан тушаалтнууд тэдний эсрэг ямар нэгэн хэрэг үүсгээгүй аж.

 Эх сурвалж: RFERL

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хужаа
Хужаа
2021-01-15 18:43

Муу баасын чацага гараад дууссан байх. Хар шоронгийн атамануудтай эсвэл сармагчингуудтай хорисон бол зүгээр байсан юм.

Холбоотой мэдээ

Back to top button