УЛС ТӨР

Н.Алтанхуяг: Таныг арай ч М.Энхболд шиг тоглолт хийгээгүй гэж найдаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр Ерөнхий сайдаас огцруулах тогтоолын төслийг дэмжих байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэж байна. Хуралдаанаар гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

Ерөнхий сайдын шударга ёсны төлөө хийж байгаа ажлыг нь дэмждэг. Газрын баялгийг гадагш нь гаргасан явдлын эсрэг хийсэн тэмцлийг нь дэмждэг. Гэхдээ бууж өгч байна. Юун нялх биетэй эх вэ. Энэ бол мөсөн уулын нэг л хэсэг. Би гэхдээ ҮАБЗ-ийн хоёр гишүүн хоорондоо ийм байдалд орж байгааг хараад харамслаа. Монголын ард түмэн М.Энхболдыг улс хөгжүүлэх байх гэж итгээд сонготол Ерөнхийлөгч рүү явна гээд тоглоомын ерөнхий сайд тавьж орхиод явсан.

Яагаад ийм юман дээр буугаад өгчхөв дөө. Би бол М.Энхболд шиг Ерөнхийлөгчийн суудалд санаархаж, ийм юм хийж байна гэж арай л бодохгүй байна. Өөр шалтгаан байгаа байх. Ер нь Монголын төр газрын баялгаас болж дуусаж байгаа юм байна. Намайг зохион байгуулалттай алчихгүй л бол шударга ёсны төлөө ясаа цайтал тэмцэнэ гэсэн. Мундаг үг. Одоо тэгээд хаачих гээд байгаа юм. Ерөнхий сайдын суудлаас юм хийх, энд, Н.Алтанхуягийн суудал дээрээс ярих хоёр тэнгэр газар шиг ялгаатай шүү, У.Хүрэлсүх ээ. Би бол эцсээ хүртэл тэмцэнэ шүү.  

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-22 03:50

Yun ch amarhan ogtsordog yum be dee chaavaas.

Зочин
Зочин
2021-01-22 07:53

Хүн үхэж , хүүхэд үхэж байхад юу ч болоогүй мэт сууд�##�тайгаа үхэн хатан зуур�##�даж байсан хүн. Ямар болохоор зүгээр л суудлаа тавиад өгөх вэ дээ. Үүний ард гарцаагүй ашиг сонирхол, гашуун үнэн нуугдаж байгаа. Ингэх гэж жагса�##� зохион байгуулж жүжиг тавьсан нь ерөнхий сайд өөрөө

Зочин
Зочин
2021-01-22 08:08

Эдний жүжигийг үзсээр сүүлдээ сүүлчийн үзэгдлийг бараг таах гээд байх Алтанхуяг зөв ярилаа.

Зочин
Зочин
2021-01-22 11:42

сайхан хэлжээ

Зочин
Зочин
2021-01-23 18:58

Миеэг Түгжилдчээд гарч ирсэн хорчин Миеэгээс илүү л Монголыг хорлосон бж таараа шд.

Холбоотой мэдээ

Back to top button