ДЭЛХИЙ

Фэрмэр эмэгтэй ямаа түрээслэн видео дуудлага хийж 50 мянган фунтийн ашиг олжээ

Их Британи улсын Ланканшир хошууны Россендейл дүүрэгт амьдардаг Дот МакКарти ямаануудаа түрээслэн видео дуудлага хийж 50 мянган фунтийн ашиг олсон байна. МакКарти анх цар тахлын үеэр ямаануудаа “Zoom” каллаар түрээсэлж эхэлдэг юм билүү гэж тоглоомоор хэлж байсан боловч одоо бүр ашигтай ажилладаг болсон аж. Тэрбээр малын гаралтай бордоо зарж хэрэгцээний мөнгө олсноос ингэсэн нь илүү хөгжилтэй байдаг гэсэн юм.

Цар тахлын өмнө тус ферм хурим гэх мэт зүйл зохион байгуулж ашиг олдог байсан боловч коронавирусийн дэглэм эхэлснээс хойш тус үйл ажиллагаагаа зогсоосон байна. Тэгтэл 32 настай МакКартид фермийнхээ амьтдыг түрээслэн видео дуудлага хийж мөнгө олох санаа төрсөн аж.

Тэрбээр өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард буюу хөл хорионы эхээр фермийнхээ веб сайт дээр зүгээр л хүмүүст инээд бэлэглэх гэж зар тавиад дараагийн өдөр нь хартал түүнд 200 гаруй имэйл ирсэн байж. МакКарти үүнийг хошигнол маягаар эхлүүлсэн боловч амжилттай явж байгаад нь их гайхаж байгаагаа илэрхийлсэн юм. Тус фермийн ямаануудыг түрээслэхийн тулд 5 фунт төлдөг аж.

Түүний ямаанууд АНУ, ОХУ, БНХАУ, Канад гэх мэт олон орны хүмүүс түрээслэх захиалга ирдэг бөгөөд хэд хэдэн байнгын үйлчлүүлэгчтэй болжээ. Нэг гэр бүл Маргарет нэртэй ямааг бямба гараг бүр түрээсэлж видео дуудлага хийдэг аж. МакКартид маш олон захиалга ирдэг тул ачаалал ихтэй байдаг гэнэ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button