ДЭЛХИЙ

Монголын захиалгаар Өмнөд Солонгост Буддын судар нөхөн сэргээжээ

Өмнөд Солонгос улсын Соёлын өвийг хамгаалах шинжлэх ухааны төв (NRICH) Монголоос ирсэн 17-р зууны үеийн Буддын судар бичгийг нөхөн сэргээж дуусжээ. Модны холтос болон цаасан дээр бичсэн тус судрыг 2019 онд Завхан аймгийн Тэс сумын Сум Толгой гэх археологийн талбараас олсон байна. Судрыг нөхөн сэргээх ажлыг Монголын ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн хүсэлтээр хийсэн ажээ.

Тус Буддын судар бичгийг С. Чулууны ахалсан “17-р зууны Монголын хотууд” нэртэй төслийн хүрээн малталт хийн олсон юм. Тэрбээр 2018-аас 2019 оны хооронд ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан билээ. Түүх, археологийн хүрээлэн тус судартай нийлүүлээд 21 эд өлгийн олдвор илгээсэн байна. “NRICH” болон Түүх археологийн хүрээлэн хоёр 2019 онд “Соёлын өвийг судлах, хадгалах Солонгос-Монголын хамтарсан төсөл”-д гарын үсэг зурсан юм.

Судар бичгийг хуурай хөрснөөс малтаж гаргасан учир хуудаснууд нь хэдэн хэсэг хуваагдсан эсвэл багшралдсан байсан учир тайлж унших боломжгүй байжээ. “NRICH”-ийн нөхөн сэргээх төв судар бичгийг цэвэрлэн тэгшлэн дэлгэж урагдахаас сэргийлэн Солонгос ялам бутнаас гарган авсан цаас ашиглаж бэхжүүлжээ. Мөн целлюлозон давирхай ашиглаж холтсон хуудаснуудыг нэгтгэн нааж тайлж унших боломжтой болгосон байна.

Нөхөн сэргээлтийн баг тус судрын зургийг хэт ягаан туяагаар авч харахад мөнгө болон төмрийн агууламжтай бэхээр бичсэн үсгүүд олжээ. Нүүрстөрөгч-14 цацраг идэвхт изотопоор насыг нь тооцоолж үзээд тус судрыг 15-аас 17-р зууны үед бичсэн хэмээн дүгнэсэн байна.

Эх сурвалж: Korea Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button