СПОРТ
Машбатын Бөхбат Гавьяат дасгалжуулагч боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сар шинийн босгон дээр төрийн дээд, одон медаль гардуулж байна.
Монголын жүдо бөх төдийгүй тулааны спортын хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Монголын тулааны урлагийн тулалдааны спортын хорооны ерөнхийлөгч Машбатын Бөхбатад гавьяат дасгалжуулагч цол олгов.
Монгол Улсад жүдо бөхийн үндсийг анх тавьсан Машбатын хүү тэрбээр Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан, олимпын зэрэгтэй шүүгч юм.
P###