“Эрэл” ХХК Засгийн газрын тогтоол гараагүй байхад концессийн гэрээ байгуулахаар “улайрч” байна

“Эрэл” ХХК Үндэсний хөгжлийн газартай шүүхдэж байна.
Тодруулбал Үндэсний хөгжлийн газрын зүгээс чиг үүргийнхээ хүрээнд Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтын 44 дэх хэсэгт тусгагдсан концессын зүйлийг хэрэгжүүлэхээр “Концессын уралдаант шалгаруулалт” зарлажээ. Уг шалгаруулалтад “Эрэл” ХХК “Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл бүхий” концессийн гэрээ байгуулахаар оролцсон ч боловч “шалгараагүй” байна.
Улмаар “Эрэл” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 88 албан бичгээр Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтын 441 дэх хэсэгт заасан концессын зүйлийн хүрээнд шууд гэрээ байгуулах саналыг ирүүлсэн байна. Харин Үндэсний хөгжлийн газраас 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/3737 дугаар албан бичгээр “Төрийн өмчийн концессын зүйлийн 44 дэх хэсгийн хэрэгжилтийг хангаж, сонгон шалгаруулалт амжилтгүй болсон тул зохих байгууллагатай шууд гэрээний хэлэлцээр хийж байгаа тухай” хариуг хүргүүлсэн аж.
Гэтэл “Эрэл” ХХК нь дээрх хариуг “Шууд гэрээ байгуулах”-аас татгалзсан үйлдэл гэж үзээд 2020 оны нэгдүгээр сарын 07-ны Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “шууд гэрээ байгуулахаас татгалзсан үйлдлийг хууль бус болгож, шууд гэрээ байгуулахыг даалгуулах” нэхэмжлэл гаргажээ.
Өөрөөр хэлбэл “Эрэл” ХХК Үндэсний хөгжлийн газрыг шүүхэд өгч “сүрдүүлэх” замаар “хүчээр” концесс авахаар санаархаж буй нөхцөл байдал харагдаж байна.
Эл хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шийдвэрлэхдээ “Эрэл” ХХКийн талд шийдвэр гаргажээ. Харин Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхиийн шийдвэрийг хүчингүй болгож, Үндэсний хөгжлийн газрын талд шийдвэрлэсэн байх юм. Тодруулбал Засгийн газрын тогтоол гараагүй, гэрээ байгуулах эрх олгогдоогүй буюу шууд концессийн гэрээ байгуулах бүрэн эрхгүй байхад гэрээ байгуулахыг даалгах нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзсэн байна.
Тиймээс “Эрэл” ХХК Дээд шүүхэд дахин гомдол гаргаад байна. Шүүх хурал энэ сарынс 10-нд буюу ирэх лхагва гаригт товлогджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хуулиа баримтлах ёстой. БАС авлигачин шүүгч нар оролцож асуудлыг хүндрүүлжээ.
Erdenebat gej estoi hashirdaggui ulaidaggui neg luibarchin bno ...
Энэ хүнийг яагаад шоронд хийхгүй байгаа юм бэ?Гарын хуруунд багтах том луйварчдын нэг концесс, гэрээ хийнэ гээд шүүхэд хандаж болжил байдаг арайчдээ
Хөгжлийн банкинд өчнөөн хугацаа хэтэрсэн зээлтэй байж концесс авна гэж яаж бодож чадаж байна аа?
Uxsen xatsani kontsess ntr bas shuuxdltsn ntr ve. Ymr muuxai tsaddgui xoddtoim be . ee buu uzegd
Ард түмний баялгаар,төсвийн мөнгөөр баяжсан "Эрэл" компани улсад ашигтай зүйл хийх нь бага.Хамаг л боломж,хөнгөлөлтийг энэ хэдэн шун�##�тнууд эдэлдэг.улсын эдийн засаг өөдөлдөггүй,ард түмэнд ч өгаөж багатай.Концес ,тендерээс л ашиг унагадаг,ийм аргаар амьдардаг хэв маягтай болчихсон юмнууд одоо болимоор юм.