БНХАУ ирэх зургаан жилийн дотор Тайвань руу довтолж болзошгүй

Мягмар гарагт (2020.03.09) Вашингтоны Ази, Номхон далайн асуудлыг хариуцсан командлагч Филип Дэвидсон Хятад улс ирэх зургаан жилийн дотор Тайвань руу довтолж болзошгүй хэмээн анхааруулжээ. Тэрбээр хэлэхдээ Вашингтоны дэлхийд манлайлах байр суурийг Бээжин 2050 гэхэд эзэлж авах хүсэлтэй байгаа гэсэн байна.
Тайвань улс 1949 оны иргэний дайны дараа эх газрын Хятадаас салсан билээ. БНХАУ-ын эрх баригч Хятадын Коммунист нам хэрэгтэй бол Тайванийг хүчээр нэгтгэнэ хэмээсэн. Тайвань улсын засгийн газар болон хүн ам олонх нь улсаа БНХАУ-ын нэг хэсэг хэмээн үздэггүй билээ. Хоёр улсын хоорондын нөхцөл байдал 2016 онд Урд хөрш Тайваниас албан ёсны харилцаагаа тасалсны дараа муудаж эхэлсэн юм.
Нэгэнт доройтсон харилцаа өнгөрсөн жил АНУ Тайваньд зэвсгийн хэрэгсэл худалдсанаар илүү дордсон билээ. АНУ зэвсэг худалдаалсан явдлын эсрэг БНХАУ Тайванийн зурвас дахь цэргийн үйл ажиллагаагаа нэмсэн байдаг.
Эх сурвалж: The Guardian
Б.БУЯНДОРЖ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.