Нийгмийн

Орон гэргүй, өвчтэй нохой өөрийгөө эмчлүүлэхээр мал эмнэлэгт очжээ

Гэрийн тэжээвэр амьтад, тэр дундаа ноход мал эмнэлгээс үхтлээ айдаг шүү дээ. Тэгвэл Бразилийн зүүн хойд нутгийн Хуазейро ду Норт хотын "Vet Vip” эмнэлэгт нэгэн хачирхалтай үйл явдал болжээ. Тодруулбал эл эмнэлэгт бэртэж, цус алдсан маш хүнд нохой эмчлүүлэхээр өөрөө орж ирсэн байна. Улмаар тус эмнэлгийн малын эмч Дайсе Силва нохойг үзэхэд хорт хавдартай болох нь оношогджээ.

Улмаар түүнд хорт хавдрын эсрэг химийн эмчилгээг хийж эхэлжээ. Дайсегийн хэлж буйгаар:

"Өвчтэй нохой манайхыг өөрөө зориод ирсэн нь үнэхээр гайхмаар. Тухайн бичлэг цахим сүлжээнд түгж, хүмүүст хүрсээр байна. Одоогоор бид нохойнд химийн эмчилгээ эхлүүлж, биеийг нь хянаж байгаа. Өдрөөс өдөрт л сайжирч байгааг нь харах сайхан байна. Мөн хэд хэдэн хүмүүс нохойг маань үрчилж авах санал тавьсан. Гэвч бид үүнд маш нухацтай хандаж байгаа. Юуны өмнө биеийн байдлыг хянаж, сайжирсны дараа үрчлүүлэх эсэхээ шийднэ” гэжээ.

https://www.youtube.com/watch?v=nmopkplUK8k

Дэйсегийн хувьд тэрбээр ажлын бус цагаараа нохойг асарч буй бөгөөд тухайн эмнэлгийн хамт олон өнгөрсөн хугацаанд 1202 нохой, 102 муур, хоёр туулайнд сайн дураар үнэ төлбөргүй эмчилгээ хийжээ.

Эх сурвалж: ladbible

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button