ДЭЛХИЙ

Шороон шуурга Хятадаас туугдан Өмнөд Солонгосын ихэнх хэсгийг бүрхжээ

Монголоос түрэгдсэн шороон шуурга даваа гарагт (2020.03.15) БНХАУ-д хойд бүсийг бүрхэж Бээжин хотод үзэгдэх орчин мянган метрээс бага болсон билээ. Бээжин хотын экологи, орчны хяналтын төв шороон шуурган дахь гол тоосонцор нь PM10 хэмжээтэй байна гэдгийг мэдэгдсэн бөгөөд агаарын чанар ноцтой бохирдолтой буюу зургаадугаар төвшинд хүрсэн юм.

Шороон шуурга Монгол улсын хойд, төв бүсээс үүсэлтэй бөгөөд өмнө зүгт салхилсны улмаас Бээжин хотод хүрсэн аж. БНХАУ-ын Цаг уур судлалын үндэсний төвийн ахлах инженер Жан Бихуй хэлэхдээ “Монголын циклон, хүйтэн өндөр даралт давхацсанаар тус элсэн шуурганд хүчтэй түлхэц болж өгсөн” хэмээжээ. Шороон шуурганы улмаас Бээжин хотод зуу зуун нислэг цуцлагдсан байна.

Харин өнөөдөр тус шороон шуурга Хятадаас туугдан Өмнөд Солонгосын ихэнх хэсгийг бүрхжээ. Солонгосын цаг уурын алба лхагва гарагаас эхлэн шороон шуурганы эрч суларч магадгүй хэмээн мэдээлсэн юм. Байгаль орчны яам ихэнх бүсүүдэд PM 10 тоосонцрын хэмжээ 150 микрограм болж өсөх магадлалтай байгаа хэмээн анхааруулжээ.

Тус улсын Засгийн газрын албан тушаалтнууд хүүхдүүд болон амьсгалын замын эсвэл, зүрх судасны өвчтэй хүмүүсийг гарахгүй байхыг зөвлөсөн байна.

Эх сурвалж: Yonhap news, BBC, CGTN

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button