ДЭЛХИЙ

Духныхаа хэмжээг гурван см багасгахын тулд 6900 ам.доллар төлжээ

Загвар өмсөгч эмэгтэй духныхаа хэмжээг гурван см богиносгохын тулд 5000 фунт стерлинг (6900 ам.доллар) зарцуулжээ. Тодруулбал, АНУ-ын Хойд Каролина мужаас гаралтай 26 настай Камилла Коулман Брукс өөрийн 8.5 см урт духандаа сэтгэл хангалуун бус байдаг аж.

Тэрбээр хоёр хүүхдийн ээж бөгөөд духны хэмжээ нь амжилтад нь саад болж байгаа хэмээжээ. Иймд тэрбээр АНУ-ын Огайо мужийн Кливленд мужийн "Zeebа” клиникт мэс ажилбарт орж духны хэмжээгээ 3 см багасгажээ. Тэрбээр энэ тухайгаа:

"Эхний хэдэн өдөрт хөмсгөө сайн хөдөлгөж чадахгүй байсан. Гэхдээ одоо хэвийн болж байна. Одоогоор дух орчмоо сайн мэдэрч чадахгүй байгаа. Удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж байна. Миний дух 8.5 см-аас 5.5 см болтол жижиг болсон” гэжээ.

Эх сурвалж: ladbible.com

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button