НИЙГЭМ

Хүний цогцос оллоо гээд цагдаа дуудтал секс хүүхэлдэй байжээ

АНУ-ын Виржиниа мужид амьдардаг 25 настай Бритни Пеннингтон гэрийнхээ урдаас эмэгтэй хүний нүцгэн цогцос олжээ. Айж цочирдсон эмэгтэй цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн аж.

Улмаар цагдаагийн албан хаагчид ирж, шалгалт явуулахад цогцос хэмээсэн зүйл нь хаягдсан секс хүүхэлдэй болж таарав. Тухайн хүүхэлдэйн толгой тасарч, шаварт хутгалдсан байсан нь бүсгүйг ийн андуурахад хүргэсэн байна. Энэ тухай Бритни хэлэхдээ:

"Би анх харчихаад маш их цочирдсон. Эмэгтэй хүнийг хөнөөчихөөд цогцсыг нь гэрийн гадаа орхисон байна л гэж бодсон. Хажуугаар өнгөрсөн хүмүүс зураг аваад байгааг хараад бүр ч итгэчихсэн. Худал гэдгийг нь дуулаад тайвширсан. Бурхан минь ёстой л цус харвачихаагүй” гэжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button