ДЭЛХИЙ

БНХАУ зөвхөн Хятад вакцин хийлгэсэн гадаад иргэдийг хилээрээ нэвтрүүлнэ

БНХАУ зөвхөн Хятад вакцин тариулсан гадаад иргэдийн визийг гаргах болжээ. Урд хөрштэй хилээ нээсэн ихэнх улсууд Хятад үйлдвэрийн вакциныг батлаагүй байгаа юм. Өөр улсын бүтээсэн мөн ДЭМБ-аас баталсан вакциныг хийлгэсэн эсэх нь БНХАУ-ын хилээр нэвтэхэд хамаарахгүй бөгөөд зөвхөн Хятад вакциныг хийлгэсэн тохиолдолд л нэвтрэх эрхтэй болох аж.

Эдийн засгаа цар тахлаас нөхөн сэргээхэд чухал түлхэц болох зүйлсийн нэг бол аялал, жуулчлалыг нээх билээ. Тиймээс дэлхийн олон орнууд вакцины пасспорттой иргэдэд хилээрээ нэвтрэх эрх олгох тал дээр тохиролцож эхэлсэн юм.

Одоогийн байдлаар БНХАУ-ын хилээр Хонконг, АНУ, Их Британи, Энэтхэг, Австрали, Ирак, Тайланд, Хорват, Израиль, Пакистан гэх мэт орнуудын иргэд нэвтэрч болох аж. Гэхдээ тэдгээр улсын иргэд вакцины хоёр тун тариулсан эсвэл, аялахаасаа дор хаяж 14 хоногийн өмнө нэг тун тариулах ёстой гэнэ. Гэвч хийлгүүлсэн вакцин нь Хятад улсад үйлдвэрлэсэн байх шаардлагатай юм.

Мөн БНХАУ-ын хилээр нэвтрэхийн тулд шулуун гэдэснээс арчдас авдаг “КОВИД-19”-ийн шинжилгээ өгөх ёстой болсон билээ.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-03-18 15:58

Za z##laa umhii hujaa ruu yavj iadiin

Зочин
Зочин
2021-03-18 19:21

Вакцины дайн юм даа

Холбоотой мэдээ

Back to top button