Нийгмийн

Дубайд нүцгэн зургаа авахуулсан бүсгүйчүүд зургаан сар хоригдоно эсвэл торгуулна

Дубай хотын нэгэн өндөр барилгын тагтан дээр 20 гаруй нүцгэн эмэгтэй зураг авахуулж байгаа бичлэг дөрөвдүгээр сарын 4-ний өдөр цахим сүлжээнд түгжээ.

Уг бичлэгийн цацагдсанаас хойш Дубай хотын цагдаагийн газар зураг авалтыг зохион байгуулсан 40 хүнийг баривчилсан байна.

Зураг авахуулсан бүсгүйчүүд бүгд Орос, Молдов, Украин, Беларусь зэрэг улсын харьяат иргэд байсан бөгөөд тэднийг садар самууныг сурталчилсан хэмээн зургаан сар хорих эсвэл 1300 ам.доллароор торгох юм байна.

Мөн зэргэлдээ барилгаас бүсгүйчүүдийн зургийг авч, цахим сүлжээнд байршуулсан иргэнийг баривчилжээ.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button