НИЙГЭМ

Иргэдийн 93 хувь нь 300.000 төгрөгөө авчээ

Цар тахлын хөл хорионы хүнд үеэр Монгол Улсын засгийн газраас 3,373,025 иргэндээ 300,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гаргаж, тухайн өдрөөс эхлэн төрийн сангаас гүйлгээ хийгдэж эхэлсэн.

2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар 3,173,897 иргэний 952,169 тэрбум төгрөгийг төрийн сангаас шилжүүлсэн нь 93.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн өдрийн байдлаар нийт 32,144 иргэний гүйлгээ буцаагдсан байгаа нь хүлээн авагчийн данс хаагдсан, иргэн ebarimt.mn-д бүртгэлтэй боловч хүлээн авагчийн нэр, данс зөрүүтэй дараах шалтгааны улмаас гүйлгээ буцсан байна.

Үүнд:

  • Хүлээн авагчийн данс хаагдсан
  • Хүлээн авагчийн нэр латин үсгээр бичигдсэн
  • Хүлээн авагчийн нэр латин болон крилл үсгээр хольж бичигдсэн
  • Хүлээн авагчийн нэрний өмнө болон хойно сул зай авч бичсэн
  • Хүлээн авагчийн нэрэнд @ #/, зэрэг тэмдэгт бичигдсэн
  • Хүлээн авагчийн дансны дугаар зөрүүтэй буюу өөр хүний данс холбосон.

Иймд ebarimt.mn дэх бүртгэлээ шалгаж, шинэчлэхийг зөвлөж байна. Мөн гүйлгээ түр саатаад байсан 12,000 ахмадын тэтгэврийн данс руу өнөөдөр, маргааш гүйлгээ хийгдэх болохыг зарим банк мэдээллээ. ebarimt.mn – д өөрийн регистрийн дугаараа оруулан гүйлгээний талаарх мэдээллийг шалгах боломжтой боллоо.

Эх сурвалж: Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button