НИЙГЭМ

Л.Баттөр: Вакцин хийлгээд халдвар авсан 2340, гэрийн тусгаарлалтад нас барсан таван тохиолдол байна

ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрөөс сэтгүүлчдээс ирсэн асуултуудын дагуу тодруулга авч байна.

-Сүүлийн үед нас баралт нэмэгдэж байгаа нь ямар шалтгаантай вэ?

-Бид анхнаасаа хоёр нууц үеийн хугацааг өнгөрүүлж, 28 хоногийн хөл хорио тогтоох санал гаргаж байсан. Энэ 15 хоногт нас баралтууд хөл хорионы сүүл өдрүүдэд эрчимтэй нэмэгдэх, эмнэлгүүдийн ачаалал хүндрэх эрсдэл байгааг ил хэлэх хэрэгтэй гэж бодож байна.

-20 настай иргэн гагцхүү коронавирусийн улмаас нас барсан уу?

-Өвчтөний тухай дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд дэлгэх зохимжгүй. 20 настай залуугийн нас барсан шалтгааныг тодруулж байна. Түүнээс коронавирус илэрсэн нь үнэн. Гэхдээ тодорхой суурь өвчтэй байсан. Энэ нь нөлөөлсөн эсэхийг тодорхой болгоно. Энэ хүн нийтийн асрах байранд амьдарч байсан онцлогтой. Иймд энэ эрсдэлт бүлгийг түрүүлж вакцинжуулах шаардлага байна.

-Гэрээр тусгаарлагдаж буй иргэдийн талаар нөхцөл байдлын мэдээлэл өгөөч?

-Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэд өрхийн эмнэлгүүдээр дамжин хянагдаж буй. Шинж тэмдэг багатай, өөрөө хүссэн хүмүүсийг гэрт нь тусгаарлаж байгаа. Зарим хүмүүс биеийн байдал хүндрэх эрсдэлийг ойлгохгүйгээр гэртээ тусгаарлагдахыг хүсэж буй, үүнийг бас хэлж ойлгуулмаар байна.

3172 хүн өчигдрийн байдлаар гэрээр тусгаарлагдаж байна. Иргэд шинж тэмдэг илрээд байхад хоцорч эмнэлэгт хандах, PCR шинжилгээ хийлгэсэн л бол боллоо гэх буруу хандлага байгааг анхааруулмаар байна.

-Нэгдүгээр төрөх эмнэлгийн эмч нарт халдвар илэрсэн гэж үнэн үү?

-Дөрөвдүгээр сарын 9-нд Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу Өргөө амаржих газрын хоёр эмчид халдвар илэрсэн. Дараа нь нэмэлтээр дөрвөн ажилтнаас халдвар илэрсэн. Үргэлжлүүлээд тандалт судалгааны ажил хийгдээд явж байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилчид халдвар авах эрсдэл маш өндөр. ХӨСҮТ дээр ч мөн 30 орчим бие давхар эмэгтэй халдвар аваад тусгаарлагдсан байгаа.

-Шинжилгээний цэгүүд цөөрсөн үү?

-Цөөрсөн, гэхдээ шинжилгээний ажил хэвийн үргэлжилж байна. Шинжилгээ өгөхөөр цаг авсан хүмүүсийн 50 хувь нь л шинжилгээ өгч байна.

-Вакцин хийлгээд халдвар авсан хүмүүсийн тоо яг хэд байна вэ?

2304 болсон байна. Энэ нь нийт вакцин хийлгэсэн хүмүүсийн 0.37 хувийг эзэлж байна. Энэ нөхцөл байдал нэгдүгээр тун хийлгэсэн хүмүүст л илэрч буй. Анх вакцин хийж эхэлж байхад л нэгдүгээр тун хийлгэсний дараа халдвар, хамгааллын дэглэмээ баримтлаарай гэж сануулж байсан. Энэ 2304 хүнийг судлахад эхний 21 хоногтоо 74 хувь нь халдвар авсан байна

-Гэрийн тусгаарлалт дор нас барсан хэдэн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Тав байна. Тэд яг ямар шалтгааны улмаас нас барсныг нарийвчлан тодорхойлохоор ажиллаж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Новшнуудаа
Новшнуудаа
2021-04-14 11:43

Гуйя хятад вакцинаа больчих. Ямар ч бат�##�гаагүй, дархлаа тогтоохгүй вакцин хийгээд зүв зүгээр эрүүл энэ хугацаанд х�##�двар аваагүй бсан хүмүүст х�##�дварлуулаад хаашаа янзын төр засаг вэ. Ийм үед юун сонгууль юун мөнгө уга�##�т вэ. Эх орноо бодооч. Сонгуулиа хойшлуулаач . Ард түмэн сөхөрч гүйцлээ шдээ. Улс төржилт намчирх�##�аа зогсоогооч. Бүтэн жил хөл хорионд блаа витамин ц гээч авах мөнгөгүй болтлоо туйлдаж бна. Нээх баян иргэдтэй юм шиг.

Зочин
Зочин
2021-04-14 12:10

үг дуугүй вакцинжуул�##�т хий тэнэг. дүнхүү амьтан байна нэ ХӨСҮТ-ийн захир�##� чинь

Холбоотой мэдээ

Back to top button