НИЙГЭМ

20 настай талийгаач суурь өвчтэй, нийтийн асрах байранд амьдардаг байжээ

Өчигдрийн /2021.04.13/ ЭМЯ-ны мэдээллийн цагаар коронавирус туссан 20 настай залуу нас барсан тухай харамсалтай мэдээг дуулгасан. Талийгаач элдэв хууч өвчтэй байсан эсэх нь тухайн үед тодорхой болоогүй юм.

Тэгвэл өнөөдөр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ “20 настай залуугийн нас барсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Түүний хувьд тодорхой суурь өвчтэй байсан. Гэхдээ энэ нь нас барахад нөлөөлсөн эсэхийг тогтооно. Мөн талийгаач нийтийн асран байранд амьдардаг байсан. Бидэнд энэ бүлгийн хүмүүсээ түрүүлж вакцинжуулах шаардлага байна” гэж ярилаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Урнаа
Урнаа
2021-04-14 12:53

нийтийн байранд амьдрадаг байхаар яадаг юм,ядрасан нэгнийгээ битгий ингэж байгаач

Холбоотой мэдээ

Back to top button