УЛС ТӨР

Оюу толгойн ТУЗ: Н.Багабандийн оронд Д.Жаргалсайханд санал тавьсан ч татгалзжээ

“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Н.Багабандийг чөлөөлнө гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг бус удаа мэдэгдээд буй билээ. Нэр бүхий улс төрчдийн хувьд ч ТУЗ-өөс Н.Баганбанди гарах цаг нь болсон гэсэн байр суурийг нээлттэй илэрхийлдэг.

Гэвч түүнийг юу юугүй чөлөөлчихөд хэд хэдэн шалтгаан нөхцөл тээг болж буй гэх мэдээлэл байгаа юм. Тухайлбал, Оюу толгой төслийг ашигтай болгоход чиглэсэн хэлэлцээ хийгдэж буй чухал цаг үе давхацлаа. Ийм хариуцлагатай мөчид ТУЗ-ийн гишүүнийг чөлөөлж, томилохоо азнаж байгаа бололтой. Гэхдээ хэлэлцээнд Н.Багабандийн гүйцэтгэх үүрэг бол байхгүй гэх. Нөгөө талаар Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буй энэ үед Н.Багабандийг чөлөөлж, МАН-ын хууччуултай таагүй харилцаа хүргэхээс У.Хүрэлсүх нар татгалзаж байгаа гэх мэдээлэл яригдаж байна.

Ямартай ч Н.Баганбанди ТУЗ-өөс Ерөнхийлөгчийн сонгуулийн дахаа гарах нь нэгэнт тодорхой болсон. Иймдээ ч түүний оронд “ДеФакто” нэрээр олны танил, эдийн засагч Д.Жаргалсайханд санал тавьсан гэх. Харин Д.Жаргалсайхан саналд татгалзсан хариу өгчээ.

Оюу толгойн ТУЗ-д Монгол талыг төлөөлж гурван гишүүн суудаг. Түүний хоёрыг нь оны өмнө, сонгон шалгаруулалт явуулж шинээр томилсон байгаа. Уг сонгон шалгаруулалтад 47 хүн материалаа өгсөн талаар Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байх үедээ мэдээлж байв.

Үүгээр “Морган Стэнли” компанид татварын аналистаар ажиллаж байсан Э.Баясгалан, “Аспайр Майнинг” компанид Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан З.Ган-Очир нарыг томилсон билээ. Харин Н.Багабанди үлдсэн.

Л.Оюун-Эрдэнийн хувьд ТУЗ-ийн гишүүдийг бүтэн цагаар цалинждаг болгоно, хариуцлага шаардана гэж мэдэгдэж байсан билээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2021-04-14 12:14

Үтэх түргэн хөөх хэрэгтэй

Зочин
Зочин
2021-04-14 12:38

Баясг�##�анг нь бас татаач ямар ч туршлага байхгүй нягтлан охин биднийг төлөөлнө гэхэд жулдаж баына. Ядахдаа амьдр�##� үзсэн 40 дээш насныхан байж болдоггүй юм уу

zochin
zochin
2021-04-14 12:49

Jargalsaixan guai yamar ex oronch bish xun be. Ard tumen tanyg TUZ-d oroosoi gej xusch bna shuu dee. Ta medleg chadvaraa tend gargaachee tanyg tumen demjine.

mongol
mongol
2021-04-14 12:52

Jargalsaixan tanyg mash zov shudarga xun gej xarj xundeldeg. Tanyg ard tumen xuleej xarj bna. Bas tanyg ard tumen demjine. Ta TUZ-d orox yostoi

зочин
зочин
2021-04-14 12:58

Жарг�##�сайхан гуай та�##�агдаж байна.

Зочин
Зочин
2021-04-14 13:08

ene hun odo bolson, hangalttai idej uusan, buy bu

Зочин
Зочин
2021-04-14 13:14

ЭНЭ БАГА БАНДИ ГЭЖ

ГОК
ГОК
2021-04-14 13:35

БАГАБАНДИ БОЛ МАН ДАХЬ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН ТОМ ТОЛГОЙЛОГЧ ! ТЭР ОТГОНБИЛЭГ НАР ОРОС СЦЕНАРИТАЙГААР С.ЗОРИГИЙГ АЛСАН !

Амиго 21.70
Амиго 21.70
2021-04-14 13:42

Худлаа мэдээ байна. Дефакто Жарг�##�сайханд сан�##� тавья гэж МАН дотроо л яригдсан юм гэсэн. МАН-ыг байнга шүүмжилдэг учир түүнийг томилохоос татг�##�зсан бололтой. Жарг�##�сайхан өөрөө бол дуртай байлгүй яахав дээ. Сард 30 мянган ам.доллараас татг�##�здаг тэнэг хүн энэ хорвоод даанч байхгүй нь үнэн бөлгөө.

zochin
zochin
2021-04-14 14:40

Jargalsaixan ediin zasagch chadaltai chadvartai xun. Uls ornyxoo toloo yavj chadax xun gej uneldeg. Sanal tavisan bol arai tatgalzaxgui baix.

уншигч
уншигч
2021-04-14 15:33

нам гэж өөрсдийгөө тунхагласан ард түмний нэг хувийг ч төлөөлж чадахгүй хэдэн шун�##�ын сэтгэлгээ нь илүү хөгжсөн юмнууд яаж монгол улсыг зөв удирдаж чадах вэ дээ, эрүүл ухаанаар бодоход...

Уншигч
Уншигч
2021-04-14 15:58

Экс ерөнхийлөгчийн зангараг гэж ямар ч харвард, гадаад хэлнээс илүү юм бас байна аа байна. Яамаар ч юм бэ хө

Осор
Осор
2021-04-14 17:47

Жарг�##�сайхан гэдэг энэ хүн хувийн өмч эдийн засгийн эрх чөлөөг дээдэлдэг гадаадын хөрөнгө оруул�##�тыг дэмждэг нээлттэй засагл�##�ыг хүсдэг бол энэ засгийн сан�##�аас татг�##�зана л даа

иргэн
иргэн
2021-04-14 19:25

Шилэн Цогоог тавьчих аа. Багабанди ч англи хэл усгүй мунхаг гар олон жил болсон биз дээ??? Бид одооо эх орноо гэсэн шударга хүн тавих хэрэгтэй. Шилэн Цогоо арай манийгаа мурьчихгүй байх. Мундаг хүн тавья гэж байгаа бол Англид хуулиар сурсан өмнө нь Хууль зүйн яаманд газрын дарга хийж байсан эмэгтэй Алтангэрэл мундаг ш дээ. Бас л эх орноо худ�##�дахгүй, өмнө нь ЗГ-ыг төлөөлж олон улсын арбитрт оролцож байсан бүсгүй бий дээ

Зочин
Зочин
2021-04-15 12:26

s.ganbaatariig l tavih estoi busuu?

Back to top button