УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Банкны эдийн засагчид гурван хувийн зээл хүсэгчдийг “хясан боогдуулж”, хахууль авч байна

Засгийн газрын санаачилсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2  их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа билээ.

Гэтэл уг зээл очих ёстой зорилтот бүлэгтээ очихгүй, маш өндөр шалгуур тавьж буй талаар иргэд, аж ахуй нэгжүүд бухимдаж байна. Өөрөөр хэлбэл иргэдэд боломж олгох нэртэй өмнөх ЖДҮДС-г дарга нар “тоносон” шиг цаагуураа хэсэг бүлэг эрх мэдэлтнүүд танил талаараа хувааж “идэж” байгаа юм биш биз гэх хардлага олон нийтэд төрөөд байна.

-ГУРВАН ХУВИЙН ЗЭЭЛ ОЛГОХ 2 ИХ НАЯДЫН САНХҮҮЖИЛТИЙГ НЭГ НУГАЛСАН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ ИРЖЭЭ-

Одоогоор уг зээлийг авахаар хэдэн хүн хүсэлт өгөөд, хэдийг нь шийдвэрлээд байгаа талаар өчигдөр засгийн газраас албан тоо өгсөн. Энэ тоогоор бол энэ сарын 12-ны өдрийн байдлаар зээл олголт 26.3 хувьтай хэрэгжиж байгаа юм байна. Тодруулбал 4.2 тэрбум төгрөгийн 34.2 мянган зээлийн хүсэлт ирснээс 525 тэрбум төгрөгийг 7356 зээлдэгчид олгоод байгааг дуулгав.

Энэ нь иргэн, аж ахуй нэгжүүдэд олгох гурван хувийн хүүтэй зээлт төсөвлөсөн мөнгө болох 2 их наядыг хоёр давсан буюу 4 их наядын хүсэлт ирчихсэн гэсэн үг. Тиймээс хүсэлтээ өгсөн 34 мянган зэлийн хүсэлтийн дөнгөж тал хувь нь л уг зээлд хамрагдах магадлал харагдаж байна.

Зээл авсан 7356 зээлдэгчийн 1146 нь аж ахуйн нэгж, 6210 нь иргэн байна. Үлдсэн 1.8 их наяд орчим төгрөгийн 12049 хүсэлт судалгаанд байгаа бол 7882 хүсэлтээс татгалзжээ. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 37.4 сая төгрөг бол ААН-ийнх 256.1 сая төгрөг байна.

-ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ АЖ АХУЙ НЭГЖИД ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ ГЭЖЭЭ-

Тэгвэл хүсэлтийг нь хүлээж авахаас татгалзсан хариу авсан иргэн, аж ахуй нэгжүүд бухимдалтай байна. Учир нь банкуудын шаардлага “хэзээ ч хүршгүй оргил” байсан талаар тэд ярьж байна. Бид зээл хөөцөлдсөн ч амжилтад хүрээгүй иргэн, аж ахуй нэгжүүдийн төлөөллөөс байр суурийг нь сонссон юм.

ИРГЭН Г: Би жижиг хоолны газрын бизнес эрхэлдэг хүн. Коронавирусээс болж ажилгүй шахам маш олон сар орлогогүй байлаа. Ажилчдаа цалинжуулж чадахаа больж, бараг тэг зогссон. Хөл хорионы завсар зайгаар ажиллаж байсан нэртэй боловч ямар ч орлогогүй байсан. Ингээд цар тахлын улмаас уналтад орсон аж ахуй нэгжүүдээ дэмжих гурван хувийн хүүтэй зээл олгоно гэхээр нь баярлаад материалаа бүрдүүлээд өгсөн. Гэтэл хөл хорионд ажиллах боломжгүй, орлогын тасалдалтай аж ахуй нэгжүүдэд энэ зээл олгох боломжгүй гэх хариу өгсөн. Уг нь би эсрэгээр нь хөл хорионоос болж ажил орлогогүй болсон аж ахуй нэгжүүдэд зориулсан зээл гэж бодсон маань талаар өнгөрсөн.

-БАЯЧУУДАД Л БАЙХ ИХ ХЭМЖЭЭНИЙ БАРЬЦАА ШААРДСАН-

ИРГЭН О: Дундаж орлоготой ард иргэддээ хүргэнэ л гээд дарга нар ярьцгаагаад байсан биш бил үү. Гэтэл банканд очиход баячуудад л байх тэр их хэмжээний мөнгө, үл хөдлөхийн барьцаа шаардсан. Ажилчин анги бол хэзээ ч авч чадахгүй. Дөнгөж бизнесээ  эхлүүлэх гээд зээл царайчлаад явж байгаа хүмүүс чинь юугаа барьцаалах юм бэ. Тэр өндөр барьцаа шаардаж байгаагаас харахад энэ зээл баячуудад л очиж байгаа нь тодорхой.  Тэгээд зээл авъя гээд хүмүүс очихоор санхүүжилт дууссан, хүсэлт авахгүй байгаа гээд эдийн засагчид нь халгаадаггүй. Ажил, ам нь зөрдөг ийм л засагтай болчхоод байна.

-БАНКНЫ ЭДИЙН ЗАСАГЧ НАРТ ИХ “НО” БИЙ-

ИРГЭН Ё: Банкны эдийн засагчдад их асуудал байх шиг байна. Иргэдийг ялгавар үзэж, өөрсдийн үнэлэмжээр ханддаг юм уу гэж санагдсан. Гурван хувийн зээл та авч чадахгүй. Танд хүртэхгүй. Харин манай банкны энгийн зээлийн хүү буурсан байгаа. Түүнээс авах боломж байна гээд шал өөр зүйл яриад байх юм билээ. Өөрсдийн банкны энгийн зээлийг шахах нь мэдээж эдийн засагч нарт ашигтай, хувь ноогдол авдаг юм гэсэн. Бичил, жижиг бизнес эрхэлдэг хүмүүс зээлийн хүсэлт өгөөд шал дэмий цагийн гарз юм билээ дээ. Би 20-иод жил мөнгөн аяга хийж байгаа хүн. Арга учраа олчихсон, өөрийн гэсэн зах зээлтэй. Гэвч барьцаа хөрөнгөнөөс болоод зээл авч чадсангүй.

-ЗЭЭЛ ЭДИЙН ЗАСАГЧДЫН ТАНИЛ ТАЛ, ӨР ӨВРИЙН ХААЛГААР УРСАЖ БАЙГАА ГЭХ ХАР ТӨРЖ БАЙНА-

ИРГЭН А: Би хэдэн ажилчинтай. Бичил бизнес эрхэлдэг хүн. 300 саяын зээлийн хүсэлт өгсөн боловч 60 сая гарна гэсэн хариу өгсөн. Уг нь хангалттай барьцаа тавьсан. Маш хатуу шаардлагатай байхаар яаж ажилгүй, орлогогүй болсон аж ахуй нэгжүүд зээл авч хүч хүрэх юм бэ. Бүтэхгүй. Ингээд бодохоор л энэ зээл ерөөсөө банкны эдийн засагчдын танил тал, ар өврийн хаалгаар урсаж байгаа байх гэх хар төрөөд байгаа юм. Уг нь зээл минь бүтсэн бол ажилдынхаа өгөөгүй байсан цаинлгийн үлдэгдлээ өгөөд, эргэлтийн хөрөнгөтэй болох байлаа.

-ЭДИЙН ЗАСАГЧ ЗЭЭЛИЙГ НЬ БҮТЭЭЖ ӨГӨӨД, ТОДОРХОЙ ХУВЬ АВЧЭЭ-

Тэгвэл иргэд, бизнес эрхлэгчдийн дунд яригдаж буй, хардаж буй нэг ноцтой асуудал нь банкны эдийн засагчид зээлийг нь “бүтээж” өгөхдөө хахууль авдаг гэх яриа. Тодруулбал зээлийн мэргэжилтнүүд 50 сая төгрөгийн зээл бүтээж өглөө гэхэд иргэн, аж ахуй нэгжээс 5 саяыг нь шагналд авч буй гэх мэдээлэл өвсөнд тавьсан гал шиг зээл хүсэгчдийн дунд тархжээ.

Тиймээс бид банкны эдийн засагчид хахуулийг нь өгөөд зээлээ бүтээлгэсэн аж ахуй нэгжийг хайж, эрэл сурал болсоор олсон юм. Гэвч тухайн аж ахуй нэгж өөрийнхөө үйл ажиллагаа, нэр усыг нууцлахыг хүссэн.

Тус аж ахуй нэгжийн эзэн бидэнд хэлэхдээ “Манай нөхөр Сонгинохайрхан дүүрэгт хувиараа бизнес эрхэлдэг. Сая Засгийн газраас хэрэгжүүлсэн гурван хувийн хүүтэй зээлийг банкнаас авсан. Тэгээд материалаа бүрдүүлж зээл авах болоход эдийн засагч нь “Санхүүжилт дуусах гэж байгаа. Одоо л авахгүй бол амжихгүй” гээд зээлийн тодорхой хувийг нь нэхсэн. Тэр хувиа цаашаагаа төв банкны бас нэг хүнтэй хуваадаг гэж хэлсэн. Манай нөхөр тэр хувийг нь өгөхгүй гэсэн байр суурьтай байсан.  Тиймээс эдийн засагч нь нэхсэн хөлсөө арай бууруулаад, зэлийг маань бүтээж өгсөн” гэх хариулт өгсөн юм.

Өөр эх сурвалжуудын мэдээллээр шууд шан харамж нэхдэг эдийн засагчид тун цөөхөн байдаг гэнэ. Харин “Зээл чинь бүтэхгүй. Та хамрагдаж чадахгүй юм байна. Шалгуурт нийцэхгүй байна. Таны материалыг хянах болоогүй гэх мэтчилэн хүнд суртал, чирэгдэл үзүүлж, хясан боогдуулах замаар аргыг нь бардаг гэх. Улмаар зээлээ бүтээхээр аргаа барсан иргэд, аж ахуй нэгжүүд шалдаа бууж, эдийн засагч, зээлийн ажилтнуудад өөрсдөө сайн дураараа хахууль өгнө хэмээн гуйж түүснээр ажил нь бүтэх тийшээ хандаж эхэлдэг гэх. Ийнхүү авлигад “идэгдсэн” зээлийн энэ эргэлт дундаас чин үнэнчээрээ яваад зээл авч чадах хоншоортой аавын хүү тун чиг цөөхөн гэдэг нь маргашгүй үнэн болчхоод байна. Бодит байдал ийм л байна. Дарга нар аа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-15 08:29

Pyzdanuud

Зочин
Зочин
2021-04-15 09:20

Энэ яг үнэн шүү. Банкныхан бас замаас нь шулаастай. Хэдэн жилийн өмнө танил маань орон сууцны зээлээ 8 хувь руу шилжүүлэх гээд 2 саяыг өгч байж шилжүүлүүлж байсан шүү. Ийм л хогийн �##�хам тутамд авилга,,,

Уншигч
Уншигч
2021-04-15 10:00

Ийм тодорхой бус д�##�д байгаа авилг�##�ын сүлжээ нийгэмд яригдаад байгаа хэрнээ батлагддаггүй авилг�##� цэрэг армид болж буй дарамт гэх мэт олон хэрэгүүд дээр хууль хян�##�тын байгууллагууд нь яагаад гүйцэтгэх ажилгаа явуулдаггүй юум бөөс шиг үржсэн энэ олон төрийн бусчууд 4 дөхч засагл�##� гэж өөрсдийгөө өргөмжилсөн хэвлэл мэдээллийнхэн нийгэмд од гэсэн нэртэй хувиа бодсон бэртэгчингүүд сонгогч нэртэй хэдхэн төгрөгөөр биеэ үнэлэгчид тэгээд би ч та ч гэсэн яагаад ингэж бэртэгчин аамьдраад үр хүүхэдийнхээ ядаж өөрсөдийнхөө сайн сайханы төлөө дугарахгүй ингэж зомби болчихоод байгаа юум бэ

Зочин
Зочин
2021-04-15 10:11

Тэгээд бгаа шүү! Бизнес зээл шилжүүлнэ гээд оочер хүлээ гэж ноолоод худлаа хүлээлт үүсгэнэ, бүтэх үгүйг мэдэгдэхгүй байн байн дуудаж ажил др дараа болно. Хийвэл хийсэн шиг хийхгүй худлаа хүнд сурт�##�, гар хараад. Энэ хорио үеэр юун тэд нарт атгуулах мөнгө

ҮНЭН
ҮНЭН
2021-04-15 10:14

бага хүүтэй зээл гарахаар Банкны зээлийн эдийн засагчид баяждаг хаха

Ediin zasagch
Ediin zasagch
2021-04-15 10:30

Ene ediin zasagch naraas olon hun shorond yawnaa yandaa

Зочин
Зочин
2021-04-15 10:45

Банкууд ш�##�гаад хахууль авдаг ажилчдаа х�##�аад цагдаад өгөгхийг нь өгөөч.

Зочин
Зочин
2021-04-15 11:54

Ene bol yag vnen, yum awsan nohod ni l zeel ogch bgaa

Зочин
Зочин
2021-04-15 16:10

Эдийн засагчдын хийх ажил бол зээл авах боломжит этгээдүүдийг тогтоогоод өөр нэг субьект рүү илгээдэг байх. Улмаар зээл авах болзлыг хангасан иргэдэд хүртээх ажиллагаа нь хүнээс хараат бусаар явагддаг байх гээд арга олдмоор санагдана. Боломжит этгээдийг энэ хэсэг рүү оруулаагүй тохиолдолд бас авах арга хэмжээ нь тодорхой байх. Илтэд хангаагүй мөртөө маргаан үүсгэсэн бол бас зохих арга хэмжээг авдаг механизм боловсруулах зэргээр иргэдийн эрхийг хохироохгүй арга ажиллагааг санаачилж иргэдэд хүргэх оюунлаг бүтээгдэхүүн боловсруулах байгуулага хувь хүмүүс олон л байгаа даа. Оюуны бүтээлийг үнэлж хэрэглээнд оруулах шаардлагатай бн.

Zochin
Zochin
2021-04-15 18:30

Хаан банкний их монгол с�##�бар түргэн шуурхай олгож байна лээ ямар танил т�##�гүй байхад данс шүүгээ д олгож байна лээ

Говь
Говь
2021-04-15 19:42

Угаасаа ш дээ.Хувь нэхээд хэцүү бн�##�ээ.

Setguulch
Setguulch
2021-04-15 21:26

banknii ediin zasagch % nehej baigaa bol tuuniig ni batalgaajuulaad, gomdol huleen avah gazar gomdol gargaj boldog shu

Холбоотой мэдээ

Back to top button