Сурвалжилга, Нийтлэл

ТОЙМ: У.Хүрэлсүх Ерөнхийлөгч “болж”, МАН Т.Доржхандад шанг нь өгөөд Ардчилалд салах ёс хийлээ

Энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороод хуралдсангүй. Гол үйл явдал нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох дуулиан болон Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 оны сонгуульд дахин нэр дэвших боломжтой эсэхийг дүгнэх ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан хоёр байлаа.

Ш.ЦОГТООГ ЧӨЛӨӨЛЖ, Д.СОЛОНГЫГ НЬ ҮЛДЭЭЖ БАЙГААД...

2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсноор Монгол Улсын Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа, зургаан жилээр сонгогдон ажиллах эрх зүйн зохицуулалттай болсон. Энэ үеэс л Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх асуудал сөхөгдөж, үл эцэслэгдсээр ирсэн. Хуульчид хоёр өөрөөр тайлбарлаж байв.

Харин энэ хавар УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч О.Мөнхсайхан нарын иргэд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн нэр дэвших боломжгүй” гэдэг агуулгыг нэмж, түгжиж өгөх ёстой гэдэг мэдээллийг ҮХЦ-д хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульдаа нийцүүлж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиа нарийвчлаач гэсэн мэдээллийг хүргүүлсэн.  Гэтэл үүнийг нь ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго хэлэлцэх маргааны хэмжээнд аваачсан нь маргаан дагуулсан. Д.Солонгын энэ үйлдэл өөрөө хууль бус гэж үзэх хэсэг ч байв.

Ингээд маргааныг ҮХЦ-ийн Бага суудлын хуралдаанаар хэлэлцсэн боловч хоёр ч удаа хуралдаад нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй. Энэ хооронд ҮХЦ-ийн гишүүнээс Ш.Цогтоог чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг шинээр томилсон билээ.

Уг нь Ш.Цогтоо, Д.Солонго нарын ҮХЦ-ийн гишүүнээр ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусаад 1.6 жил орчим болсон. Чөлөөлөгдвөл тэд хоёул чөлөөлөгдөх ёстой. Гэвч гэнэт Ш.Цогтоог нь чөлөөлж, томилсон хэр нь ээ Д.Солонгыг нь байлгаж байгаад Ерөнхийлөгчийн асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Д.Солонго анх цэц дээр маргаан үүсгэсэн гэдгээрээ Ерөнхийлөгчийн эсрэг, харин Ш.Цогтоо нь Ерөнхийлөгчийн хүн гэж ил яригддаг байв.

МАН-ЫН НӨЛӨӨЛӨЛТ ҮХЦ Х.БАТТУЛГЫГ ДАХИН НЭР ДЭВШИХ ЭРХГҮЙ ГЭЖ ҮЗЭВ

Ингээд ҮХЦ-ийн бүрэлдэхүүнд орсон өөрчлөлт Ерөнхийлөгчийн эсрэг илтэд чиглэж эхэлсэн. Дээрх маргааныг хэлэлцэхээр Дунд суудлын хуралдаан зарлаж, тэр нь өчигдөр хуралдлаа. Хуралдах процесс ч бас асар сонин болж өнгөрөв.

Өглөө 09.30 цагт хуралдах байтал бүрэлдэхүүнд томилогдсон гишүүн Ц.Нанзаддорж оролцохгүй гэдгээ гэнэт мэдэгдсэнээр Дунд суудлын хуралдаан түр хойшлов. Ц.Нанзаддорж нь Ерөнхийлөгчийн талынх гэгддэг. Гэтэл өдөр нь Ц.Нанзаддоржийн оронд шууд шинэ гишүүн Ж.Эрдэнэбулганыг томилоод, хуралдааныг 15.00 цагт хийсэн. Ингэхээр таван хүний бүрэлдэхүүн шууд Ерөнхийлөгчийн эсрэг тал руу хэлбийж буй.

Яг ч энэ ёсоор тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргалаа. Өөрөөр хэлбэл Үндсэн хууль дахь “Нэг л удаа, зургаан жилээр” гэдэг агуулгыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулж, одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших боломжтой эсэхийг нарийвчлан тусгаагүй - эс үйлдэхүй нь хууль зөрчсөн гэж үзсэн. Тэгэхээр үндсэндээ Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжгүй хэмээн дүгнэсэн гэсэн үг.

Одоо процессын хувьд Улсын их хурал ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтийг 24 цагийн дотор хүлээн авч, 15 хоногийн дотор хэлэлцэнэ. Хэрэв зөв гэж үзвэл хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярих юм. Мэдээж парламент бол МАН олонх гэдгээр Ерөнхийлөгчийн хахин хавчиж, эзэрхийлж хууль баталдаг болоод удаж буй.

АСУУДЛЫН ХОЁР ТАЛ: МАН-ЫН ҮЙЛДЭЛ НЬ РЕФОРМ БАС ДАРАНГУЙЛАЛ

Асуудал хоёр талтай. Нэгэнт Үндсэн хууль гэдэг хамгийн түрүүнд үлгэр болгон дагаж мөрдөх баримт бичиг. Аливаа хуулийн гарц гаргалгаа хайвал Үндсэн хуулиа л сөхөж хардаг.

Тэр утгаар Шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хуулиудад яг Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу л өөрчлөлт оруулж, шинэчлэн баталсан. Харин Үндсэн хууль өөрөө Ерөнхийлөгчийг ноогдсон бүрэн эрхээсээ гадуур эрх эдлэхийг нь хориглож, түгжсэн байгаа. Нэг ёсондоо Үндсэн хуулийг л хэрэгжүүлэх реформын шинжтэй үйл ажиллагааг МАН хийгээд байгаа нь сайшаалтай ч үүгээр Ерөнхийлөгч л “боомилогдсоор” буй. Саях үйл явдал ч, Үндсэн хуулиа барья л гэдэг агуулга болсон. Үе үеийн нэр бүхий Ерөнхийлөгчид Үндсэн хуульд ноогдсон бүрэн эрхийнхээ ГАДУУР, бусад хуулиуддаа дулдуйдан шүүх эрх мэдэл, АТГ-ын удирдлагуудыг томилон, шууд удирдах хэлбэрээр эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж байсан кэйс бий билээ.

Нөгөө талд бүх процесс эргээд Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүнийг дахин нэр дэвших эрхгүй болгож авах, ингээд өөрсдийн хүнээ гаргаж ирэх гэсэн асар эзэрхийлэлт ажиллагаа болж харагдаж байгаа юм. Олонх гишүүдээрээ түрэмгийлэн хууль баталж, ҮХЦ-ийн томилгоонд нөлөөлж, эцсийн эцэст яг хүссэнээ авч чадаж байгаа нь Монголд Монгол ардын нам нэгэнт ноёлсныг, бүх эрх мэдлийг гартаа авсныг илтгэнэ. Энэ үүднээс нөгөө чөлөөт эдийн засаг ярьдаг, ардчилсан үзэл баримтлал нэгэнт байхгүй болж буй нь өчигдрийн үйл явдлаар харагдлаа.

Т.ДОРЖХАНД МАН-Д ХАЛААСЛАГДСАНААР НЭГ НАМЫН ТОГТОЛЦООНД Л ЗАМ ЗАСАВ

Одоо Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх нэр дэвшинэ гэж нэлээд баттай ойлгогдож байгаа. Хэрэв АН-аас Х.Баттулга дахин нэр дэвшсэн бол тэр хоёрын хооронд хүчтэй өрсөлдөөн явагдах байлаа. Харин Х.Баттулга хасагдчихвал АН хэчнээн эвсээд, эвсээд түүний зэрэгт дүйж У.Хүрэлсүхтэй өрсөлдөх эрхмээ гаргаж ирж чадахгүй л болов уу. Нэг ёсондоо Х.Баттулга л биш бол өөр хэн ч байсан У.Хүрэлсүх илүүрхэж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах асар өндөр боломжтой юм.

Х.Баттулга цэц дээр унасанд З.Энхболд бол баяртай байгаа гэх. Харин Х.Баттулга хэрэв ингэвэл өөрийнхөө оронд Н.Алтанхуягийг зүтгүүлэхээр тооцсон гэдэг баталгаатай бус мэдээлэл байна. Н.Алтанхуяг нэр дэвшвэл мөн багагүй өрсөлдөөн бий болгох бололцоотой.

Энэ хооронд ХҮН-ын дарга Т.Доржхандын эзэлж буй байр суурь хамгийн дур гутам нь байв. Түүнийг эрх баригчдын эсрэг дуугарах, сөрөг хүчний сайн төлөөлөл орж ирлээ гэж ард түмэн, тэр дундаа залуу үе ихээхэн дэмжиж угтсан. Гэвч МАН-ын түрэмгийлэгч үйл ажиллагаанд гардан гүйцэтгэгч болж хувирсан нь харамсалтай. Хөшигний ард түүнийг МАН-аас их хэмжээний бэлэн мөнгө авч, Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй болгох асуудалд гар бие оролцсон гэдэг мэдээлэл байгаа билээ.

Сөрөг хүчин болж, эрх баригчдын эсрэг ардчилсан үзлээ баримтлан дуугарах бололцоотой томоохон намын дарга байж өөрөө эрх баригчдын халаасанд орсон нь хамгийн бурангүй л үйл явдал боллоо. Энэ мэтээр намууд халааслагдсаар байвал Монгол Улс нэг намын тогтолцоо руу л шууд утгаараа шилжих болно.

Процесс ингээд эцэсдэгдээгүй. АН хэрхэн эвсэх, Х.Баттулга ямар нүүдэл хийх, УИХ ҮХЦ-ийн дүгнэлтийг хэрхэн хүлээж авах эсэх процесс хүлээгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
77 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
novsh
novsh
2021-04-17 09:28

uhsen nohoi jenco ardchilal ymu.

Зочин
Зочин
2021-04-17 09:33

Хүрлсүхмйг сонгохгүй

Иргэн
Иргэн
2021-04-17 09:38

Хулгайч луйварчдыг �######�уулснаар Монголд ардчил�##� улам бэхжинэ.

Зочин
Зочин
2021-04-17 09:48

Доржханд гэж хөгийн х�##�тар авгай шиг юм байнаа.

irgen
irgen
2021-04-17 09:50

ҮХЦ-ийг татан буулгая

Зочин
Зочин
2021-04-17 09:52

Нэг ХҮН хуурай өвсөнд түймэр тавьхад түүнийг олон Ард зовон байж арай гэж хүчээр унтраадаг. Хавар цаг хэцүү шүү.

Зочин
Зочин
2021-04-17 09:53

Нэг ХҮН хуурай өвсөнд түймэр тавьхад түүнийг олон Ард зовон байж арай гэж хүчээр унтраадаг. Хавар цаг хэцүү шүү.

Зочин
Зочин
2021-04-17 10:05

Доржханд гэж эбэгийн утсан хүүхэлдэй. Хүзүүгүй новш Монголыг самарч самарч, самарсаар бх гамшиг юмаа. Энэ төрд удсан бугшсан юмнуудын хөл гартай нь хамт унагах юмсан.

Зочин
Зочин
2021-04-17 10:17

Доржханд гэж өмхий дөрвөд гомо баньд. Нямкатай нийлүүлээд увс руу нь амбаардах юмсан.

Зочин
Зочин
2021-04-17 10:20

Үхэж д�##�д ор хүрэлсүх, доржханд нямдорж одбаяр

иргзн
иргзн
2021-04-17 10:30

Урвагч Дарангуйлагч Хүрэлсүхийг хэзээ ч Сонгохгүй,

Иргэн
Иргэн
2021-04-17 10:39

Монголд ардчи�##� улам хөгжинөө. Эргэлзэх хэрэггүй. АН-ы хүн дээр байснаар Монгол улс ардчилсан болчихдог юм биш. АН - чинь дээгүүрээ хулгайч, луйварчдын үүр уурхай болчихсон ш дээ. АН-аас УИХ-д, сайд байсан 10 гаруй хулгайч шүүхээс ял аваад бас баахан нь шүүхээ хүлээж байгаа.

Иргэд
Иргэд
2021-04-17 10:42

Хүрэлсүх бол зүгээр л цэргийн хүн улс төр,улс нийгэм төр удирдах хүн ерөөсөө биш,жинхэнэ улс оронг мэргэжлийн улс төрийн дээд боловсролтой хүмүүс/Цэдэнб�##�,Батмөнх,Содном,дараагийн удирдагчид өлөн зэлмэн шунахай сэтгэлгүй,ард олны дундаас улс төрийн боловсрол арга туршлагатай зөв хүн байх ёстой.

Иргэн
Иргэн
2021-04-17 10:46

МАНАН-гийн хог шавхруунаас огт өөр , нэр цэвэр гар цэвэр, нутаг газартаа, эх орон , элгэн түмэндээ ээлтэй аавын хүү , ээжийн охиныг олж , онож сонгохсон доо ! Монгол түмний минь сонголт л мэдэж .... Арав таван х�##�тар зоосноос болж, адгийн шаарнуудыг гаргачихаад эцэстээ өөрсдөө амаараа шороо үмхэж, хулхидуулж хан�##�аа шүү дее

зочин
зочин
2021-04-17 10:51

Хүрэлсүх бол эгзэгтэй цагт улсаа хаяад харьд цугтах хурандаа нэртэй байлдагчаас дор хүн гэдгээ харуулсан Энэ хүн ерөнхийлөгч болвол МОНГОЛ улс цаазын давцанд очино!!!

Зочин
Зочин
2021-04-17 10:54

Доржхандад баяр хүргэе. Гуравдагч хүчин мандтугай.

Зочин
Зочин
2021-04-17 11:04

Ерөнхийлөгчөөр шударга, �##�иваа асууд�##�д хутг�##�даагүй хүнийг сонгох юм

Зочин
Зочин
2021-04-17 11:24

ЦЭЦ НЬ ЯГ ӨМНӨ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР АЖИЛЛАСАН ХҮН ДАХИН НЭР ДЭВШИХГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ БАЙНА. ЮУГ ЗӨРЧСӨНИЙГ ЗААГААГҮЙ ТУЛ ЮУ Ч ШИЙДЭЭГҮЙ БАЙНА АА. ЯГ ЮУ ГЭЖ ЗАА ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ?

МОНГОЛ
МОНГОЛ
2021-04-17 11:30

ЯЛ ШИЙТГЭЛ ЭДЭЛЖ БАЙГААГҮЙ ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИХ ХУУЛЬТАЙ. ХҮРЭЛСҮХ 14 ТЭРБУМЫН ХЭРГЭЭР ЯЛ ЭДЭЛСЭН БИЗ ДЭЭ.

Зочин
Зочин
2021-04-17 11:37

Ардчил�##� нэрийн дор явагдсан асар их хулгайтай с�##�ах ёс гүйцэтгэж байгаа бол маш сайн байна.

зочин
зочин
2021-04-17 11:52

ХҮН-ний гараар могой бариулав

Гөлөг
Гөлөг
2021-04-17 11:58

Адгын шаарнуудын тэмцлийн т�##�бар

Зочин
Зочин
2021-04-17 12:00

Доржхандыг ийм арчаагүй новш гэж бодоогүй.Тэр хуульч ярьж байгаа нь ха ха З�##�уухан хүү бна билээ ямар сургууль төгссөн гөлгийг Доржханд дагуулж яваа юм бол.ҮХЦ ард түмэнд сонгох сонгогдох эрхийг үлдээгээч!Хуулиө хуульч хүний нүдээр хараач!

Иргэн
Иргэн
2021-04-17 12:12

Ард түмний Ундармаагаас илүү ихээр хохирч бна шүү дээ.Ундармаа бол хийсэн хэргийнхээ төлөө ялаа үг дуугүй эдлэх ёстой.Хийсэн хэргийнхээ нүглийг ард түмний нүдэн дээр идлэ.

Зочин
Зочин
2021-04-17 12:13

Dorjhand ni huuliig unen zuvuur ni heregjuuleh deer ajillasan zutgesen ternii huch charmailt ni garlaa bayar hurgie

Зочин
Зочин
2021-04-17 12:14

Hogiin jenko z##llaa shuu

Зочин
Зочин
2021-04-17 12:16

Battulgag odoo shalgah heregtei

Hosoo
Hosoo
2021-04-17 12:17

Harin ch Battulgaas ardchilaliig avarlaa. Hudlaa hulsnii site yumaa ene

Зочин
Зочин
2021-04-17 12:18

Jenkod ugaasa hiij bvteesen zuil neg ch baihgu idleg n ihedsen muu novsh shuudee Huukee demjnee

Tseegii
Tseegii
2021-04-17 12:18

Mongol ulsiig samrah gej baisniig zogsooj chadlaa bayar hurgie

zochin
zochin
2021-04-17 12:26

jenco buusan ni deeree

jenco
jenco
2021-04-17 12:28

alaad baih ardchi;lal vldsiimuu jenco guai guai ali hediinee bulshilchihaa bizdee

Dolingor.
Dolingor.
2021-04-17 12:30

Uhhss baaas Battulga gj hulgaich ardchilaliig tuluulj chadahu? Ene hun chin uls oronoo l zarj vrj, hagalaj, hulhidaj, hulgaich sursan bhoos bish bus#ar bol zl whuu

irgen
irgen
2021-04-17 12:37

jenko z##loo dorjhand n hrn ovoo shu

hi
hi
2021-04-17 12:44

Яаж ингэж ард түмнийг т�##�цуулж бичиж чадаж бна аа.
АН намд Жэнко с өөр хүн байхгүй юм уу. Болох бүтэхгүй хамаг юманд орооцолдсон хүн.

Хор
Хор
2021-04-17 12:49

Доржханд гэж арайчдээ уг нь их итгэж байсан юмсан даанч яавдаа

Зочин
Зочин
2021-04-17 12:52

ХҮН нам ардчиллыг булшлах зорилготой байв уу? Эсвэл, Доржханд ХҮН-ий булшийг ухчихав уу?

Иргэн
Иргэн
2021-04-17 13:30

Жонхуугаас с�##�лаа

Зочин
Зочин
2021-04-17 13:36

энэ бүдүүлэг шивэр ханхлуулсан бага түрүүчийг ард түмэн сонгохгүй горьд.

Зочин
Зочин
2021-04-17 13:38

АН зөв хүнээ олбол ялах магадл�##� өндөр шүү. Амаржарг�##� байж болох_ эсхүл Ламбаа мэт тулхтай хүн

Зочин
Зочин
2021-04-17 13:52

Нэг ХҮН хуурай өвсөнд г�##� �##�дахад түймрийг Ард олон зовж, зүдэрч байж унтраадаг.

Ханд
Ханд
2021-04-17 14:18

Доржханд гэж тэнэг хар авгай хэрүүл хийж явах юм даа

Зочин
Зочин
2021-04-17 14:43

Dorjkhand bol utsan huuheldei goldoi novsh. Belen mungu avsan ni unen bol ilchilj ih hurlaas tatah heregtei

Иргэн
Иргэн
2021-04-17 14:52

Тарлан нүүртэй сэжгийн Доржханд тараа таниулав.Сү.Батболд эзнийхээ өмнө сүүлээ шарв�##�зуулан гийнаж байгаад шагн�##�аа авахаар гавьяа байгууллаа. Сүг.Батболд ард түмний эсрэг ийм бүдүүлэг хүчирхийлэл хэрэглэж шударга ёс,төрийн хуулийг гишгэлж байгаа бол ард түмэнд нийтээрээ эвлэлдэн нэгдэж дээрэмчдээс эрх чөлөө эх орноо хамга�##�ахаас өөр сонголт үлдсэнгүй шүү.

ГАНАА
ГАНАА
2021-04-17 15:04

НАМ БҮЛЭГЛЭЛ ХУВИИН ЭРХ АШИГ-Г ХАМГААЛЖ АРД ТҮМНЭЭ ТАЛЦУУЛЖ УЛС ОРНЫ ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХЭРЭГТЭЙ БОДЛОГО ШИИДВЭРИИГ ЭСЭРГҮҮЦЭЖ БООМИЛЖ ИРСЭН НОВШИИН АМЬТАД �######�САН НЬ ДЭЭР ӨНГӨРСӨН ГУЧИН ЖИЛД ЭНЭ МЭТЭЭР ЯВЖ ЮУ ХОЖИВ ЭРХ МЭДЭЛ НЭГ ТАЛДАА ГАРВАЛ АРД ИРГЭД УЛС ОРОНД ЭЭЛТЭЙ ТОМООХОН ТӨСӨЛ ХӨТЛБӨРҮҮД СААДГҮЙ УРАГШИЛНА МОНГОЛЧУУД ТАМЫН ТОГООНООСОО ГАРНА

Зочин
Зочин
2021-04-17 15:19

Өсвөр насандаа охидуудад зодуулсаар байгаа хүйсийн мэдрэмжгүй болсон х�##�тар авгай. Бангладеш луугаа �######�.

Зочин
Зочин
2021-04-17 16:41

Хүрэлсүх ч тэр Баттулга ч тэр хэрэггүй. С. Ганбаатар ЕӨК болох нь тодорхой байна. Жонхуу болон дайны цагт фронтоо хаяад зугтсан хурандаа нар олонхийн дэмжлэг авахаасаа өнгөрсөөн. Ёстой нөгөө чамайг тогос шиг гоёод гург�##�дай шиг дуугарсан ч би тоохгүй гэдэг шиг.

ub irged
ub irged
2021-04-17 16:54

hurelsuhiig 100% songono

Хариу
Хариу
2021-04-17 18:35

Энэ Доржханд ч хахууль, мөнгө цаасанд туйлын дуртай нөхөр байгаа юм. Хэзээнээс л тийм байсан, одоо өөрчлөгдөхгүй нь ойлгомжтой биздээ. Мөнгө өгөөд байв�##� аваад л байдаг гар даа. Яаж сонгогдсон юм бол, гайх�##�тай.

Миеэ
Миеэ
2021-04-17 21:43

Хог Дорж корона тусах байх, бас Хүүк 14 тэрбумаа, бас Тэрэлжид бгаа хөрөнгө ө хэзээ тайлбарлах нь тодорхой болов уу

Холбоотой мэдээ

Back to top button