ДЭЛХИЙ

Хоёр мянган жилийн өмнө галт уул дэлбэрэхэд идэлгүй үлдээсэн талх

Хоёр мянган жилийн өмнө Везувиус галт уул дэлбэрэхэд таллаж зүсээд идэлгүй үлдээсэн талх Помпей хотын ойролцоо Геркуланум тосгоноос олдож байжээ.Мөн тус тосгоноос 1930 онд нүүрс болж хувирсан талх олдсон аж.

Өнгөрсөн жилийн арван нэгдүгээр сард археологичид Помпейн төвөөс баруун хойд зүгт байдаг Чивита Жулианагаас боол болон баян хүний шарил хамт олсон билээ. Шарилын нэг нь хүзүүндээ ноосон ороолт зүүсэн байж, түүнийг 30-40 орчим насны өндөр хэргэм зэрэгтэй хүн байсан гэж таамагласан юм. Харин хоёр дахь шарилын хэд хэдэн нугалмын яс хугарсан байсан бөгөөд 18-23 настай байсан хэмээн эрдэмтэд үзсэн байна.

Малтлагын үйл ажиллагааг хариуцсан зарга Массимо Осанна “Энэ хоёр хүн зугтаж байхдаа халуун үнс, чулууны хэлтэрхийн урсгалд дарагдсан байх. Гар хөлийн байрлалаар харвал халууны шоконд орж нас барсан байна” хэмээсэн юм.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button