НИЙГЭМ

“Puzzle” тоглоомын монгол брэнд эхний цувралаа худалдаалж эхэлжээ

Монгол залуус хамтран puzzle буюу олон ширхэгтэй эвлүүлдэг тоглоомын үндэсний брэнд бий болгон, ажиллаж эхэлжээ. “Mongol Puzzle” нэртэй тус брэнд эхний цувралаа худалдаанд гаргасан байна.

Эхний цуврал нь Улаанбаатар хотын гэрэл зурагтай юм байна. Гурван өөр төрөл байгаа бөгөөд бүгд 1,000 ширхэгтэй, 70х50 см хэмжээтэй аж. Мөн хайрцаг дотроо эвлүүлдэг тоглоомоос гадна том хэмжээний постер зураг, зориулалтын цавуу зэрэг нь багтжээ. Цаашид тус брэнд илүү олон ширхэгтэй, үндэсний хэв шинж шинжсэн зургуудтай эвлүүлдэг тоглоомуудыг үйлдвэрлэхээр ажиллаж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button