ДЭЛХИЙ

Флойд Мейведер, ютүбер Логан Пол нар зургаадугаар сард тулалдана

Домогт Флойд Мейведер болон ютүб од Логан Пол нар боксын тулаан хийх байршил болон өдрөө эцэслэн шийдвэрлэжээ. Тэд өнгөрсөн хоёрдугаар сард тулалдах байсан ч “КОВИД-19”-ийн улмаас нэгэн зэрэг цугларах хүмүүсийн тоог хязгаарласан тул хойшлуулсан юм.

Мягмар гарагт (2021.04.27) Мейведер өөрийн Инстаграм хуудсан дээрээ ирэх зургаадугаар сарын 6-ны өдөр Миами хотын “Hard Rock” цэнгэлдэх хүрээлэнд Полтой тулалдана гэж мэдэгдсэн байна. Мейведер боксын карьертаа нэг ч удаа хожигдоогүй 50-0 гэсэн рекордтой билээ.

Хамгийн сүүлд Мейведер 2017 оны наймдугаар сард холимог тулаанч Конор МакГрегорын эсрэг боксын рингэд тулалдсан.Харин Логан Пол ютүбер “KSI”-ийн эсрэг мэргэжлийн тулаан хийгээд хожигдож байсан юм.

Эх сурвалж: CNN

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button