ДЭЛХИЙ

БНХАУ-ын хууль сахиулах агентлаг “Weibo” дээр Энэтхэгийг доогложээ

Хятадын Коммунист намтай холбоотой аккаунт “Weibo” платформ дээр Энэтхэгийг дооглосон нийтлэл оруулсны дараа олны шүүмжийг хүртжээ. “Weibo” платформ дээр оруулсан нийтлэл нь Хятадад сансрын пуужин хөөргөж буй зураг болон Энэтхэгт Ковид-19-ийн улмаас нас барагсдыг шатааж буй дүрсийг тавиад “Хятадад гал асаах нь vs Энэтхэгт гал асаах” гэсэн тайлбартай байсан аж.

Тэрхүү нийтлэл бямба гарагийн (2021.05.01) үдээс хойш тавигдсан ч одоо устгагджээ. Энэ нийтлэлийг Коммунист намын Улс төр, хууль зүйн төвийн эзэмшдэг албан ёсны аккаунтаас оруулсан аж.

“Weibo” хэрэглэгчид тэрхүү нийтлэлд хариу бичихдээ “ёс бус” гэх мэт сэтгэгдэл оруулжээ. Тэрхүү нийтлэл нь БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Энэтхэгийн Ерөнхий Сайд Нарендра Модид эмгэнэл илэрхийлсэн зурвас явуулснаас нэг өдрийн дараа тавигдсан байна. Энэтхэгт цар тахлын хоёр дахь давлагаа хүчтэй өрнөж байгаа бөгөөд тус улс өдөрт 400 мянган тохиолдол бүртгэн авсан анхны орон болсон юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button