Нийгмийн сэтгэл зүйгээр тоглон од болж, олонд танигдахын дон шүгэлсэн залууст “УХАМСАР ЗАРНА”

Энэ оны гуравдугаар сард кино багийн уран бүтээлчид “Шуурхай зар” сонинд “Аав зарна” хэмээх зар байршуулж, нийгмийн сэтгэл зүйгээр нэг сайн тоглоод амжсан. Тэгснээ сүр дуулайнтайгаар олны өмнө гарч ирж, “Гайхамшигт ертөнц” киноны нэг хэсэг байсан хэмээн мэдэгдсэн юм. Харин энэ амралтын өдөр үүнтэй адил нэгэн дуулиантай зүйл боллоо.
Эргэн сануулбал, өнгөрсөн амралтын өдөр нэгэн эмэгтэй цахим хуудсаараа дамжуулан УИХ-ын нэр бүхний гишүүнтэй “учиртай” байсан ч коронавирусийн халдвар авсныг нь сонсоод холбоо бариагүй таг чиг алга болсон хэмээн мэдэгдсэн юм. Уг мэдэгдлийн дараа “тэр гишүүний нэр хэн бэ” гэх таавар болоод амжсан. Гэтэл тэдний ярьсан бүх зүйл худал, зүгээр л жүжиглэлт байжээ. Тодруулбал, энэ нь “Positive Power-Эерэг хүч” хуудсыг хөгжүүлж буй залуусын хийсэн жүжиг байж.
Уг нь Улсын хурлын гишүүнд ч гэсэн нэр хүнд гэж бий. Гэтэл цахим сүлжээнд өөрийн гэсэн бизнестэй, улсын их хуралд хоёр удаа сонгогдсон гэх мэтээр ярьж, олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэн нийгмийн сэтгэл зүйгээр тоглолоо. Үнэхээр хүмүүсийн анхаарлын төвд орж, нийгмийн гол сэдэв байхыг хүсэж байгаа хөдөлмөрлөх л хэрэгтэй. Энэ мэт од болж, олонд танигдахын дон шүгэлсэн залуусын болчимгүй үйлдэл иргэдийг төөрөгдүүлж, хүүхдүүдэд хүнийг худлаа гүжирдэж болдог юм хэмээн үлгэрлэж байна. Тиймээс контент бүтээгч залуус, уран бүтээлчид ухамсартай байж, ирээдүйгээ хүндэтгэе.
Г.ХОНГОР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иим юм хиидэг м�##�уудыг яах вэ м�##� бол мах болгохсон иим бузрууд ямарч хэрэг болохгүй юм ниигмиин хог шаарнууд ар гэр эцэг эх үр хүүхэд ах дүүс �##�га уу зүгээр �##�га болоод өгөх арга байхгүй юм бодов уу
Анандбазарын бузарын үйлдлийг нийгмээс сарниулах гэсэн арга ядсан санхүүжилттэй үйлдэл байлаа.
Гишүүн Ганбаатарын ну а гэсэн
Ямарч асууд�##�д цензургуй ханддаг,хонгон толгойтууд гэдгээ ойлгов уу? Иймхэн юуманд дагаж намирч бдаг естой л Хар масс юм даа хаха
Baga altsaganaldaarai. Tsarai muutuudaa.
Үхэр монголчууд өөрсдөд нь таарсан нь ажил юм да. Ийм дуракуудын юмыг уншаад, үгээр нь үг хийгээд сууж байдаг хоцрогдсон харанхуй ард түмэн.
Shaaldaa odoo bylzaaryylax geed yun atsnii kotent shaaxiimaa atsnyyd
АРГА ХЭМЖЭЭ АВ,АЛИВАА ЮМАНД ХЭМ ХЭМЖЭЭ,ЁС ЗҮЙ БАЙХ ЁСТОЙ АРАЙ ХЭТЭРЛЭЭ БУСДАД НЬ СУРГАМЖ БОЛОГ