ДЭЛХИЙ

Шэньжэньд цамхаг ганхсаны улмаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ

БНХАУ-ын Шэньжэнь хотод байдаг 70 давхар өндөр барилга ганхсаны улмаас дотор нь байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тус барилгын гадна хийсэн бичлэгт хүмүүс тус цамхгаас зугтаж байгаа нь бичигджээ. Тэрхүү барилгыг “SEG Plaza” гэдэг бөгөөд мягмар гарагийн (2021.05.18) үдээс хойш найгаж эхэлсэн байна.

Тус хотын албаны хүмүүс 300 метр өндөр “SEG Plaza” юуны улмаас ганхан, найгаж эхэлснийг тогтоогоогүй байгаа юм. “SEG Plaza” нь 12 сая гаруй хүн амьдардаг Шэньжэнь хотын төвд байрладаг билээ. Тухайн үед ямар нэгэн газар хөдлөлт бүртгэгдээгүй. Барилга юуны улмаас найгах болсныг мөрдөн шалгах явц эхэлжээ.

“Global Times” сайтад мэдээлснээр “SEG Plaza” байрладаг Шэньжэнь хотын Футиан мужийн засаг 12:31 минутын (Шэньжэний цагаар) орчим тус барилга ганхаж байгаа тухай мэдэгдэл хүлээн авсан аж. 14:00 минут гэхэд барилга доторх бүх хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. БНХАУ-д 104 дэх хамгийн өндөр барилга болох “SEG Plaza” нь 2000 онд ашиглалтад орж байсан аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button