НИЙГЭМ

Израиль улс бидэнд 20,000 ам.долларын хамгаалах хэрэгсэл хандивлав

Израил Улсын Элчин сайдын яам, Израилын Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлагаас /МАШАВ/  КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулан Монгол Улсад хандив өглөө.

20,000 ам.долларын өртөг бүхий хамгаалалтын хэрэгсэл, амны хаалтыг хүлээн авах ёслолын ажиллагаа тавдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зохион байгуулагдав.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, Израил Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ирит Бен-Абба нар оролцов. Монгол, Израилын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буй энэ үед тус улсаас үзүүлж байгаа энэхүү тусламж нь хоёр улсын найрсаг харилцааны илэрхийлэл болж байна.

Тус ЭСЯ тусламжийн барааг Улсын Онцгой комисст хүргүүлнэ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button