Нийгмийн

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийг нөхөн олгож эхэлжээ

Тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг, зээл аваагүй, нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгож эхэлсэн байна. Энэ нь зөвхөн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг иргэдэд хамааралтай учраас халамжаас тэтгэвэр авч байгаа иргэдэд хамааралгүй. Нас барсан иргэдийн ар гэрт нь өвлөгдөх аж. 

Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ баталсан. Тус хуулийн дагуу Нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ барьцаалж зээл авсан иргэдийн зээлийн зургаан сая хүртэлх зээлийг тэглэсэн юм.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button