Нийгмийн

Орон нутгийн зорчих хөдөлгөөн нээгдсэнээр товчоодын ачаалал их байна

Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр шинэчлэн баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам” өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ. Орон нутаг зорих хөдөлгөөн нээгдсэнээр товчоодод ачаалал их байгааг тээврийн цагдаагийн албанаас онцоллоо.

Өмнөговь, Дорноговь руу зорчих хөдөлгөөнийг ирэх зургадугаар сарын 15-н хүртэл хязгаарлах бөгөөд тус аймгууд руу зайлшгүй шаардлагаар зорчих иргэд Аймгийн онцгой комиссын зөвшөөрлийн дагуу УОК-оос тавьсан шаардлагуудыг хангасан тохиолдолд зорчих юм.

Вакцины анхны тун хийлгэсэн болон вакцинд хамрагдах боломжгүй, эмнэлгийн заалттай иргэд 72 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний сөрөг хариугаа үндэслэн зорчиж болох аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Ингээд орон нутагт ковид тархах нь дээ

Иргэн
Иргэн

Хөдөөдөө ковид арай гайгүй болж байсан.
Одоо ингээд хотоос дахиад бөөн ковид очихно дээ

Back to top button