Нийгмийн
Амиа алдсан ахлагчийн үхэлд тус ангийн хоёр алба хаагчийг шалгаж байна
Зэвсэгт хүчний 032 дугаар алба хаагчид архидан согтуурч, нэгийнхээ аминд хүрсэн гэх хэргийн тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, уржигдар буюу тавдугаар сарын 21-нд тус ангийн алба хаагчид талийгаач Р.Э-г ажлаас гарахад нь үдэж өгөх нэрийдлээр архидан согтуурч, зодолдсон аж.
Улмаар талийгаачийг 032 дугаар ангийн орчим ухаангүй хэвтэж байхад нь олж эмнэлэгт хүргэсэн ч хожимдсон байжээ. Тэгвэл тус цэргийн ангийн захирагчийн мэдээлснээр амиа алдсан алба хаагчийн үхэлд холбогдуулан тус ангийн хоёр алба хаагчийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.
О.ЭНЭРЭЛ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажлын байранд архидалт зогсоогүй л байгаа юм уу
Армид архидаад байхаар энэ улс ямар дэг журамгүй анархи улс гэдгийг харуулж байна. Одоо яамны сайд огцроод хүн шиг хүн БХЯ захирмаар байна.
Яана даа юу болчих нь энэ вэ Сүүлийн үед нэг л биш боллоо Гайгүй л байдагсан