ДЭЛХИЙНийгмийн

АНУ-д анх удаа 10 мянгаас бага тохиолдол бүртгэгдлээ

АНУ-д сүүлийн нэг жилд бүртгэгдээгүй бага тооны халдвар илэрчээ. “World o meters” сайтад мэдээлснээр тус улс сүүлийн 24 цагт 5235 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 21-ээс хойш нэг өдөрт илэрсэн хамгийн бага тоо юм. Өнгөрсөн ням гарагт (2021.05.30) АНУ 6725 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хоногт илэрсэн халдвар сүүлийн нэг жилд 10 мянгаас бурсан анхны өдөр болжээ.

Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн тоо баримтаас харвал одоогийн байдлаар АНУ-ын 20 муж хүн амынхаа гуравны хоёрт дор хаяж нэг тун хийсэн байна. Вермонт муж хүн амынхаа 81.7 хувийг нэг тунгаар вакцинжуулж АНУ-д дархлаажуулалтаар тэргүүлж байгаа юм. Ерөнхийлөгч Жо Байден долдугаар сарын 4 гэхэд хүн амынхаа 70 хувийг дархлаажуулах зорилготой тавьсан.

АНУ-д вакцинжуулалтын явц сайн байгаа ч тус улсын тэргүүлэх халдвар өвчин судлаач Энтони Фаучи “КОВИД-19”-ийн цар тахлыг ялсан гэж мэдэгдэх нь эрт байна хэмээжээ. Тэрбээр “The Guardian” сайтад хэлэхдээ “Бид хэтэрхий эрт ялалт зарлахыг хүсэхгүй байна. Одоо ч гэсэн бидэнд давж гарах ёстой зүйлс байгаа” гэсэн аж.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button