Нийгмийн

Францын Ерөнхийлөгчийг алгадсан этгээдийг дөрвөн сарын хорьж, зэвсэг эзэмших эрхийг нь хасав

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг уулзалтад ирэх үед нэгэн хүн алгадсан байна. Тэрбээр хотын захад ард иргэдтэй уулзаж, Валанс хотын нэгэн иргэн зоогийн газарт өдрийн хоол идэхээр төлөвлөжээ.

Гэвч түүний нэрийг хэлж дуудсан хүмүүс рүү ойртон очсон байна. Энэ үеэр хүмүүсийн дундаас ногоон цамц өмсөж амны хаалт зүүсэн нэгэн иргэн Ерөнхийлөгчийн шанаа руу алгаджээ. Дүрс бичлэгт тэрбээр “Макронизм Сөнөтгүгэй” хэмээн хашхирсан нь харагдана. Францын улс төрчид уг хэрэг явдлыг хатуу шүүмжилжээ. “Le Figaro” сонинд мэдээлснээр, энэ нь Э.Макронд гар хүрсэн анхны тохиолдол юм.

Уг халдлагыг үйлдсэн 28 настай Дамиен Тарел гэгч этгээдийг төрийн өндөр албан тушаалтны биед халдсан хэргээр өчигдөр яллаж, дөрвөн сар хорих шийтгэл, нэмэлт 14 сарын тэнсэн харгалзах шийтгэл оноосон байна. Мөн таван жилийн хугацаанд зэвсэг эзэмших эрхийг нь хасаж, насан туршид нь төрийн албанд ажиллах эрхгүй болгожээ.

Л.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button