СПОРТ
Таеквондогийн Азийн АШТ-ийг Монголд зохион байгуулахаар боллоо
Азийн таеквондогийн холбооны Их хурал Ливан улсад болов. 30 гаруй орны төлөөлөлөгч цахимаар оролцсон хуралд Монголын таеквондогийн холбооны Гүйцэтгэх захирал Н.Эрдэнэбаатар, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Отгонбаатар нар оролцжээ.
Хурлаар 2022 онд хийх тэмцээн, уралдааны товыг батлахад залуучуудын 11, өсвөрийн дөрөв, пара таеквондогийн долоо дахь удаагийн тэмцээнийг Монголд зохион байгуулахаар болов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.