Нийгмийн

Колумбын эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийллийг эсэргүүцэж байна

Энэ сарын 3-ны өглөө нийслэл Богота хотод засгийн газрын эсрэг жагсаал болох үеэр төрийн далбаан нөмрөг өмсөн жагсаж байсан бүсгүй эсэргүүцэгчдийн бүлгээсээ салж, цагдаа нарын бэлгийн хүчирхийллийн хохирогч болжээ.

“Ойролцоогоор найман цагдаа намайг тойрч зогссон. Тэдний нэг нь “Энэ эмэгтэй хүчиндэхэд болохоор юм” гэж хэлснийг санаж байна” гэж тэрбээр хэлжээ. Мөн өөр цагдаа түүнд буу тулган айлгасан бөгөөд энэ үед эсэргүүцэгчийн бүлэг ирж түүнийг аварсан байна.

Колумбын нутгаар дөрөвдүгээр сарын 28-аас хойш тархаж буй засгийн газрын эсрэг эсэргүүцлийн давалгааны үеэр эмэгтэйчүүдийг үгээр доромжлох, бэлгийн хүчирхийлэлд заналхийлэх, ялгаварлан гадуурхах үзэгдлүүд байсаар байгаа юм.

Омбудсмены Тамгын газрын илтгэлд гэхэд л энэ жагсаалаар жендэрт суурилсан хүчирхийллийн дор хаяж 113 тохиолдол бүртгэгдсэн байна.

Энэ сарын эхээр дундад Америкийн Хүний эрхийн комиссс (IACHR) дээрх хэргүүдийг шалгуулахаар Колумб руу баг илгээсэн байна.

КОЛУМБЧУУД ДАХИЖ АЙХГҮЙ”

A woman's face is sprayed with vinegar to counteract the effects of tear gas at a protest in Medellín on 2 June 2021

"Эмэгтэй хүн байна гэдэг нь эсэргүүцэл үзүүлэхээр гарахдаа цагдаагийн ажилтан эсвэл хэн нэгэнд хүчиндүүлэх эрсдэлтэй тулгарна гэсэн үг юм" гэж хохирогчдын нэг хэлжээ. Хэдий ийм хэргүүд гарсаар байгаа ч Колумб эмэгтэйчүүд өөрсдийн байр сууриа зоригтой илэрхийлсээр байхаа мэдэгдлээ.

Феминист холбооны захирал Линда Кабрера энэ талаар хэлэхдээ, “Жендэрт суурилсан хүчирхийллийн зорилго нь эмэгтэйчүүдийг дуулгавартай байлгахын тулд айдас төрүүлэх явдал юм” хэмээгээд “Гэхдээ Колумб эмэгтэйчүүдэд энэ саад болсонгүй. Харин ч хүчирхийлэл тэдний жагсаал цуглааныг илүү шийдэмгий болгосон” гэж онцолсон юм.

Эх сурвалж: bbc.com

О.Энхжин

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button