Эван Макгрегор, Мэри Элизабет Уинстэд нар анхны хүүхдээ өлгийдөн авчээ

“Араатан ба гоо бүсгүй”-н жүжигчин Эван МакГрегор болон түүний амраг Мэри Элизабет Уинстэд нар анхны хүүхдээ саяхан өлгийдөн авчээ.
Энэ талаар өнгөрсөн ням гарагт Макгрегорын охин Клара цахим хуудсандаа мэдэгдсэн байна. Жүжигчин бүсгүй “Аавдаа болон Мэрид баяр хүргэе. Энэ хамгийн сайхан бэлэг байна” хэмээгээд нялх хүүхэд тэвэрсэн зургийн хамт инстаграммдаа нийтэлжээ.
МакГрегор эхнэрээсээ салахаас өмнө 2017 онд Уинстэдтэй хайр сэтгэлийн холбоотой байсан нь ил болсон.
Иймд Клара аавынхаа талаар сошиал орчинд хэд хэдэн удаа сөрөг зүйл бичиж байжээ. Үүний нэг нь түүнийг “Бурхан шиг ээжийг минь хаясан новш” хэмээсэн явдал юм.
Ямартай ч МакГрегор энэ сард өөрийн дөрвөн хүүхдийн ээж Ева Мавракистай салалтаа батлуулжээ. Тэрбээр Уинстедтэй болзсоноос хойш “илүү аз жаргалтай байсан” гэж нэгэн ярилцлагынхаа үеэр дурдсан байна.
Эх сурвалж: usmagazine.com
О.Энхжин












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.