Лондонд гал түймэр гарч, зургаан хүн шархдав

Галт тэрэгний буудлын доор өчигдөр /2021.06.28/ томоохон гал түймэр гарсны улмаас зургаан хүн шархаджээ. Энэхүү үйл явдал үд дунд гарсан бөгөөд их хэмжээний хар утаа нийслэл хотыг бүрхсэн байна.
Түймэртэй тэмцэхэд нийт 100 гал сөнөөгч оролцсон бөгөөд Лондон хотын түргэн тусламжийн багийнхан газар дээр нь гэмтсэн зургаан хүнд түргэн тусламж үзүүлжээ. Тэдний нэг нь эмнэлэгт хүргэгдсэн байна.
Уг гал түймэрт төмөр замын нуман хаалганы доор байсан арилжааны гурван газар, дөрвөн автомашин, мөн утасны бүхээг шатсан гэж Лондонгийн гал унтраах анги мэдээллээ.
Тус газарт байсан 55 настай Киран Пател зогсож байсан газраас нь хэдхэн метрийн цаана болсон дэлбэрэлтийг “асар их тэсрэлт” хэмээн дүрсэлжээ. Тэрбээр галыг “хэн нэгэн нүүрний минь урд зуух онгойлгочихсон юм шиг байсан”, “яг л террорист халдлагын талаарх миний төсөөлөлтэй адилхан” зэргээр тодорхойлсон юм.
Онцгой байдлын газрынхан гал болон дэлбэрэлтийг тус граж дахь цахилгаан үүсгүүрээс гарсан байж болзошгүй гэж үзэж байна.
О.ЭНХЖИН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.